top of page
Asset 1.png

Кино үзвэр: ПРАЙД (2014)

Rio Tinto Playground, CHD - 4 khoroo, Ulaanbaatar, Mongolia

8-р сарын 22, 11:00

Зохион байгуулагч:

YouthLEAD Mongolia

“Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн утга учрыг кино урлагаар дамжуулан таниулах зорилготой кино үзвэрийг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд 2014 онд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон “Прайд” киног онцгойлон сонголоо. Миний, таны, хүүхдийн, эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн эрх, ЛГБТИК+ хүмүүсийн эрх хоорондоо салшгүй холбоотой бөгөөд ижил тэгш. Гэвч түүхэн цаг хугацаанд арьс өнгөний үзэл, хүйсийн, бэлгийн чиг баримжаа зэрэг олон шалтгаанаар төрөхөөс хамт бий болдог заяагдмал хүний эрхээ эдлэх боломжгүй нийгмийн бүлгүүд оршсоор байв. Тэдний нэг нь ЛГБТИК+ хүмүүс. 1984 онд Британид олон тооны уурхайг хаах болсонтой холбоотойгоор уурхайчид бослого гаргаж, тэмцэж байх зуурт уурхайчдын ар гэр хямралд өртжээ. Яг тухайн цаг үед ЛГБТИК+ идэвхтнүүд уурхайчдын гэр бүлд зориулсан мөнгөн тусламжийг цуглуулж, “ЛГБТИК+ хүмүүс уурхайчдыг дэмжинэ” компанит ажлыг өрнүүлсэн түүхтэй юм. Ингэснээр уурхайчдын эрхээр дамжуулан ЛГБТИК+ хүмүүс өөрсдийн оршихуйг, өөрсдийн эрхийг нийгэмдээ зарлах суурь бий болсон байна. Уг үйл явдлыг чадварлагаар дэлгэцнээ буулгасан “Прайд” кино нээлтээ хийсэн жилдээ “Queer Palm” шагналыг хүртэж байжээ.

bottom of page