
Күийр театр
Бага тойруу Mongolian State University of Arts and Culture, CHD - 6 khoroo, Ulaanbaatar, Mongolia
8-р сарын 25-26, 16:00-19:00
Зохион байгуулагч:
ЛГБТ Төв
Энэ жил "Күийр театр" нь 8-р сарын 25, 26-ны өдрүүдэд гурван жүжгийг олны өмнө тавих боллоо. Эдгээр жүжгүүдээс хоёр нь 2023 онд ЛГБТ Төвөөс зохион байгуулсан "Жүжгийн зохиолын уралдаан"-д ирүүлсэн 18 жүжгээс шилэгдэн шилдгээр шалгарсан "Равен цэцэг", "Хувцасгүй гоо үзэсгэлэн" болоод энэ жил шинэхэн бичигдсэн "Амарлингуй" жүжгүүд тайзнаа тоглогдох болно.
“Күийр театр” нь ЛГБТИК+ олон нийтийн тухай амьдралыг бодитой, уянгын, хөгжилтэй бөгөөд хөнгөн гээд гэх мэт олон талаас нь өгүүлдэг бөгөөд үзэгч олны сэтгэлийг хөдөлгөх олон үйл явдал гардаг билээ. Энэ удаа бид 6 дахь жилдээ "КҮИЙР ТЕАТР"-ыг ахин бүтээж байна.
Жил бүр манай 20-30 орчим сайн дурын ажилтнууд бүтэн сарын хугацаанд тогтмол бэлтгэлээ хийж, маш их цаг, хүч хөдөлмөр болон зүрх сэтгэлээ зориулж уг жүжгүүдийг бүтээдэг билээ.