top of page
Asset 1.png

Мастеркласс: “Күийр кино хэрхэн бүтээх вэ?”

State Department Store, CHD - 3 khoroo, Ulaanbaatar, Mongolia

8-р сарын 28, 14:00 - 18:00

Зохион байгуулагч:

ЛГБТ Төв

Кино урлагт хайртай хүмүүст дуулгах сайхан мэдээтэй.

12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд "Над руу битгий ингэж хар" (Don't look at me that way) киноны найруулагч тус киногоороо Баварийн кино наадмаас шилдэг залуу найруулагчийн шагналыг хүртэж байсан Б.Үйзэнмаа болон киноны зураглаач, кино уран бүтээлч Свен Зеллнер нар манай кино наадамд өөрсдийн туршлагаасаа хуваалцан мастеркласс орох гэж байна. Мөн зочид маань кино наадмын шүүгчээр ажиллаж байгаа билээ. Уран бүтээлчид маань ХБНГУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд Монголд өөрсдийн чадвараас залуу уран бүтээлчид тэр дундуу ЛГБТИК+ олон нийттэй хуваалцах гэж байна. Та хэрэв хамрагдахыг хүсвэл доорх формыг бөглөн оролцох боломжтой.

Манай мастеркласс сургалт нь хүн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулагдана. "Над руу битгий ингэж хар" кино нь ЛГБТИК+ асуудлын талаар хөндсөн бүтээл бөгөөд 2016 онд олны хүртээл болж, тухайн үед Монголын өргөн дэлгэцнээ гарч байжээ. 🏳️‍🌈🏳️‍⚧️

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/zmo8TVeAe8PsUzrw7


bottom of page