top of page
Asset 1.png

Хүний эрхийн төлөө “Алхалт” арга хэмжээнд зориулсан “Лоозон бүтээх эвент”

“Youth LEAD Mongolia” ТББ-ын байранд /Хүүхдийн 100-ийн Хаан банкны зүүн талд/

8-р сарын 20-21, 12:00 - 20:00

Зохион байгуулагч:

YouthLEAD Mongolia

Тэгш эрх, бахархлын өдрүүдээр залуусын үзэл бодлоо илэрхийлэх орон зайг бүрдүүлдэг гол арга хэмжээнүүдийн нэг нь хүний эрхийн төлөө “Алхалт” юм. Энэ үеэр ЛГБТИК+ залуучууд болон хүний эрхийг дэмжигч хувь хүмүүс, ТББ-уудын төлөөлөл хамтдаа заасан нэг цэгээс нөгөө цэг хүртэл өөрсдийн гараар урласан уриа, лоозонгоо бариад алхаж, хүний эрхийн зөрчил, тэр дундаа ЛГБТИК+ хүмүүсийн эрхийн асуудлыг нийгэмд сануулдаг билээ.

Уг арга хэмжээнээс өмнө оролцох хүсэлтэй иргэдэд зориулсан “Лоозон урлах эвент”-ийг зохион байгуулахаар төлөвлөлөө. “Тэгш эрх бахархлын өдрүүд”-ийн талаар баттай эх сурвалжийн үнэн бодит мэдээлэл авах, хүрээллээ тэлэх хүсэлтэй, “Алхалт”-д оролцох лоозон бүтээхэд “аюулгүй” орчин шаардлагатай ЛГБТИК+ хүмүүс, хүний эрхийн дэмжигчид, ТББ-ын төлөөллүүд уг арга хэмжээнд оролцох боломжтой.

bottom of page