
Иргэний нийгмийн үдэш
Зөвхөн урилгаар
8-р сарын 28, 18:00 - 21:00
Зохион байгуулагч:
ЛГБТ Төв
Хүний эрхийн төлөө хамтран зүтгэгч Иргэний нийгмийн байгууллагуудад ЛГБТ Төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гол үйл ажиллагаа болох “Тэгш эрх, бахархлын өдөр”-ийн үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгч танилцуулдаг билээ. Уг үйл ажиллагааны хүрээнд тэдэнд зориулсан чөлөөт орон зай үүсгэн “Тэгш эрх, бахархлын өдөр”-үүд болон хүний эрхийн бусад асуудал, өөрсдлийн хувийн түүх зэргийн талаар нээлттэй мэдээлэл солилцох нөхцөл бүрдүүлэхэд оршино.
Товч тайлбар: ЛГБТ Төв нь 2023 онд “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-эд анх удаагаа “Иргэний нийгмийн үдэш” арга хэмжээг хамтрагч байгууллагуудын дунд зохион байгуулсан. Тус өдөрлөгөөр иргэний нийгэмд ЛГБТИК+ хүний эрхийн талаар ойлголт мэдээлэл өгөх, “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн зорилго, ач холбогдлын талаар ярилцах чөлөөт орон зайг бүрдүүлэхээр хичээн зохион байгуулсан.