top of page
Asset 1.png

Күийр олон нийтийн түүхүүд

Chinggis Avenue Cosy Club, SBD - 1 khoroo, Ulaanbaatar, Mongolia

8-р сарын 30, 18:00 - 21:00

Зохион байгуулагч:

ЛГБТ Төв

Күийр Олон Нийтийн Түүхүүд өдөрлөг буюу "Queer Cozy Talk"-аар бид ЛГБТИК+ олон нийтийн төлөөллүүдийг урьж авчран Монголын ЛГБТИК+ олон нийтийн өнгөрсөн болон одоо үеийн түүхийг хуваалцуулдаг билээ.

Үйл ажиллагааны онцлог нь Монголын ЛГБТИК+ олон нийтийн доторх ялгаатай байдал, онцлогийг тодруулан харуулж, олон нийтийн мэдлэг, ойлголтыг өргөжүүлэхэд оршдог. Өдөрлөгийн үеэр оролцогчид өөрсдийн амьдралын туршлага, сорилтууд, ялгаатай байдал, хүний эрхийн төлөөх тэмцэл, хайр дурлал, нөхөрлөл гэх мэт олон сэдвийн хүрээн дэх түүхээ бусадтай хуваалцдаг. Энэхүү үйл ажиллагаа нь ЛГБТИК+ олон нийтэд өөрсдийгөө илэрхийлэх, бусдын адил эрхтэй байгаагаа мэдрэх боломжийг олгодог бөгөөд тэдний хувийн түүхүүд бусдад урам зориг, итгэл найдварыг өгдгөөрөө онцлогтой.

bottom of page