top of page
Asset 1.png

Тэгш эрхийн төлөө алхалт

Барилгачидын талбай, CHD - 4 khoroo, Ulaanbaatar, Mongolia

8-р сарын 24, 10:00 - 13:00

Зохион байгуулагч:

ЛГБТ Төв


“Тэгш эрхийн төлөө алхалт” эерэг тайван жагсаал нь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн нэг хэсэг бөгөөд хүний эрхийг хүндэтгэх соёлыг бэхжүүлэх, хөхиүлэн дэмжих, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар нийгэмд зонхилсоор байгаа ташаа мэдээлэл, ойлголтыг бууруулах, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг өгөх зорилготой.

Товч тайлбар: 2014 оноос 2019 оны он хүртэл “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээр ЛГБТИК+ олон нийт, хүний эрхийг дэмжигчдэдээ өөрсдийн үзэл бодол, тулгамдаж буй асуудлаа илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, өөрсдийн дуу хоолойгоо хүргэх зорилгоор 6 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж эхэлсэн ба жил ирэх бүр тус алхалт нь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн чухал үйл ажиллагаа болсон.
2020-2023 онд цар тахал, тодорхой нөхцөл байдлын улмаас зохион байгуулагдах боломжгүй байсан ба 2024 онд алхалтыг дахин зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

bottom of page