top of page

media for everyone

“Ардчиллын зүрхэнд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн тавдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ

  • May 12
  • 2 min read

Жил бүрийн 5 дугаар сарын 17-ны өдрийг дэлхий нийтэд АЙДАХОБИТ буюу гомофоби, бифоби, трансфобийн эсрэг олон улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил тус өдрийг “Ардчиллын зүрхэнд” уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан ЛГБТ Төв-өөс хэрэгжүүлдэг “Эрхийн төлөө урлаг” санаачлагын хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэнг 2026 оны 5 дугаар сарын 15-28-ны хооронд Хөх Нар Сав спейс-д зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн 18:00 цагт болно.

“Эрхийн төлөө урлаг” санаачлага нь урлагаар дамжуулан хүний эрхийн ойлголтыг түгээх, ЛГБТИК+ сэдвийн хүрээнд уран бүтээлчдийг дэмжих, күийр уран бүтээлчдэд зориулсан орон зайг бий болгох зорилготой юм. Үзэсгэлэнгийн уран бүтээлүүд нийгэм, улс төр, соёлын бодит байдлыг шүүмжлэн харуулахын зэрэгцээ эерэг өөрчлөлтийг уриалах, хайр ба бахархлыг түгээсэн агуулгатай байх юм.

АЙДАХОБИТ өдрийн түүхээс дурдвал, 1990 оны 5 дугаар сарын 17-нд ДЭМБ нь ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн эмгэгийн жагсаалтаас албан ёсоор хассан. Энэ нь ЛГБТИК+ хөдөлгөөний хувьд онцгой ач холбогдолтой үйл явдал болсон бөгөөд 2004 онд НҮБ-аас энэхүү өдрийг хүний эрхийн тэмдэглэлт өдөр болгон тунхаглаж дэлхий даяар тэмдэглэдэг болсон юм.


Монгол Улсад 2011 оноос эхлэн АЙДАХОБИТ-ыг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ хүрээнд олон нийтэд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар шинжлэх ухаанд суурилсан үнэн бодит мэдээлэл түгээх, хүний эрхийг хүндэтгэх соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн нь орчин үеийн гэрэл зургийн олон төрөл, жанрыг хамарч, ЛГБТИК+ хүмүүсийн амьдрал, туршлага, дуу хоолойг урлагаар илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх болно. Уг үзэсгэлэнд нийт 80 гаруй бүтээл ирснээс шалгарсан 65 бүтээлүүдийг үзэсгэлэнгийн үеэр дэлгэн үзүүлэхээс гадна “Прайд” сэтгүүл болон үзэсгэлэнгийн каталоги хэвлэлд багтаан нийтлэх юм.

Энэхүү үзэсгэлэн нь урлаг, хүний эрх, ардчиллын үнэ цэнийг нэгтгэн харуулах, олон нийтэд ойлголт, мэдрэмж, харилцан хүндлэлийг түгээх чухал ач холбогдолтой арга хэмжээ болно.

Үзэсгэлэнгийн хуваарь: 05 сарын 15-28-ны хооронд 11:00-19:00 цагийн хооронд, таксгүй.


Үзэсгэлэнгийн нээлт: 05 сарын 15-нд

Хаана: САВ арт галерей

Хэдээс: 18:00 цагаас


Холбогдах дугаар: 70110323

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page