top of page

media for everyone

ЛГБТИК+ хүмүүст | Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэйг илтгэх ЗУРГААН тохиолдол

Танд дараах тохиолдлууд танил, төстэй санагдаж байвал заавал мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Нийтлэлийг бүрэн уншвал танд хэрэгцээтэй зүйл бий гэдэгт бид итгэлтэй байна. 😊


  1. ХАГАЦАЛ

ree

Хагацал бол бидний зайлсхийх аргагүй нөхцөл байдал юм. Хайртай нэгнээ алдах, ажлаа алдах зэрэг төрөл бүрийн хагацал хүн бүрт тохиолддог гэдгийг ойлгох нь чухал. Харин бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй зугтаах нь таныг сэтгэлзүйг гэмтээх аюултай. Энэ үед мэргэжлийн сэтгэлзүйчид даван туулахад тань туслах болно.


  1. СТРЕСС БОЛОН ТҮГШҮҮР

ree

Уурлаж уцаарлах үеүд хүний амьдралд бишгүй тохиолддог. Гэхдээ эдгээр мэдрэмжүүд амьдралын чанарт тань нөлөөлж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, стресс түгшүүрийг үүсгэж, тэрхүү байдал шийдвэрлэгдэхгүй даамжирвал нийгмээс өөрийгөө тусгаарлах, сэтгэл гутралд өртөх, хувь хүний олон асуудлуудыг үүсгэх болно. Иймд мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж суурь учир шалтгааныг олж тогтоон, даван туулах тохиромжтой аргуудыг олж мэдэх хэрэгтэй.


  1. ГЭР БҮЛ БОЛОН БУСАД ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛҮҮД

ree

Хувийн болон гэр бүлийн, мөн ажил мэргэжилтэй холбоотой олон зөрчлүүд амьдралд бий болж байдаг. Эдгээрийг эерэг аргаар зохицуулж чадахгүй байвал бидний өдөр тутмын амьдрал илүү том асуудлуудыг бий болгох тул үүнийг мартаж, хойш тавьж болохгүй.


  1. БУРУУ ДАДАЛ ЗУРШЛУУД, ДОНТОЛТ

ree

Тамхи татах, архи уух, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх зэрэг зарим нэг хортой дадал зуршил нь өөрт тохиолдсон асуудлаас зайлсхийх гэсэн, түр холдох гэсэн оролдлогууд байх нь бий. Гэвч энэ нь таныг цаашлаад хүн хоорондын харилцааны болон эрүүл мэндийн олон асуудлын үндэс болдог тул мэргэжлийн хүнтэй ярилцаж зөвлөгөө тусламж авах нь бие болон сэтгэлзүйн хувьд эрүүл байдлаа хадгалж үлдэх чухал алхам болох юм шүү. 


  1. БҮТЭЭМЖ БУУРАХ, ТАВГҮЙТЭХ

ree

Хөнгөн атлетикийн тамирчид биеийн хүчний дасгалуудыг хийдэг шигээ оюун санааны дасгал сургуулилалтыг үргэлж хийдэг аж. Үүнтэй адил зарим нэг тохиолдсон саад бэрхшээлийг даван туулахын тулд байнгын оюун санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. Иймд мэргэжлийн сэтгэл зүйчид таныг илүү бүтээмжтэй, тайван байх тэр арга замуудыг тодорхойлоход тань тусалж чадна.


  1. СЭТГЭЦИЙН ЭМГЭГҮҮД

ree

Заримдаа амьдралд тулгарч буй асуудлууд нь сэтгэл гутрал, айдас, нойргүйдэл, уур уцаар, ганцаардал гэх мэт сэтгэлзүйн өөрчлөлтүүдийг бий болгодог. Тиймээс мэргэжлийн сэтгэлзүйн зөвлөгөө, тусламжийг эрт аваагүй, асуудлыг даамжруулах нь зарим сэтгэцийн эмгэгт хүргэх эрсдлийг нэмэгдүүлдэг.


Иймд та өөрөө ч учрыг нь олж шийдвэрлэж чадахгүй хэцүү байвал мэргэжлийн сэтгэлзүйчид хандан шийдлийг эрж хайж олоорой.

Хэрэв та ЛГБТИК+ буюу лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр хүн бол Youth LEAD Mongolia ТББ-руу холбогдож ЛГБТИК+ хүний оршихуйг хүндэлсэн, нууцыг чандлан хадгалах, мэргэжлийн сэтгэл зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой юм байна шүү.


Та тус үйлчилгээг авахыг хүсвэл Youth LEAD Mongolia ТББ-ын цахим хаягууд руу чат бичиж үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ өгөөрэй.


Танд асууж тодруулах зүйл байвал ажлын өдрүүдэд 12-16 цагийн хооронд утсаар, бусад үед цахим хаягуудаар холбогдох боломжтой.

Инстаграм хаяг: http://instagram.com/youthlead_mng/?hl=en

Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/youthleadmng/

Утасны дугаар: 7755-5011


ree

Ашигласан материал эх сурвалж: Монголын Сэтгэлзүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн

Ашигласан зурагнууд: Элиза Андерсон

Нийтлэл бэлтгэсэн: Г.Цолмон, Ц.Цэвээнравдан

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page