top of page

media for everyone

🇺🇳🏳️‍🌈🏳️‍⚧️НҮБ-ын Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны Бие даасан шинжээч Грэйм Рийд энэ тавдугаар сард Монголд айлчилна

  • Apr 12
  • 1 min read

Өнгөрсөн баасан гарагт Швейцарын Холбооны улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа нь НҮБ-ын Хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудлаарх Бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзсан тухайгаа өөрсдийн албан ёсны сошиал хуудаст нийтэлжээ.



Бие даасан шинжээч Грэйм Рийд нь Монголд айлчилж байгаа НҮБ-ын 14 дэх тусгай мандат эзэмшигч болж буй юм.


“НҮБ-ын Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны Бие даасан шинжээч” гэдэг нь:

👉 НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс томилогддог

👉бэлгийн чиг баримжаа (sexual orientation) болон хүйсийн баримжаа (gender identity)-тай холбоотой

👉 хүний эрхийн зөрчлийг судалж, хянаж, зөвлөмж өгдөг

👉 хараат бус (independent) эксперт юм.


🧭 Энэ шинжээчийн үндсэн үүргүүд нь:

  • 🌍 Улс орнууд дахь ЛГБТИК+ хүний эрхийн нөхцөл байдлыг судлах

  • ⚠️ Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын талаар мэдээлэл цуглуулах

  • 📝 НҮБ-д тайлан гаргах (жилийн болон сэдэвчилсэн)

  • 🏛 Засгийн газруудад зөвлөмж өгөх

  • ✈️ Улс орнуудад айлчилж, газар дээр нь үнэлгээ хийх


Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Монголд ЛГБТИК+ хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд буюу ЛГБТ Төв, Youth LEAD Mongolia, Транс хүмүүс эв нэгдлийн төлөө төв, Marriage Equality Coalition зэрэг иргэний нийгмийн байгууллагууд Монгол дахь ЛГБТИК+ хүмүүсийн эрхийн нөхцөл байдлын талаар сэдэвчилсэн тайланг НҮБ-ын Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны Бие даасан шинжээч Грэйм Рийдэд хандаж илгээсэн ажээ.

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page