🗣 О.Уламсайхан: Маргааш 'Номтой Жагсаал' 12 цагаас эхэлнэ | Цаг үе
- Tseveenravdan Tsogbat
- May 15
- 1 min read
Ноорогийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан өнөөдөр өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ.
📆 Өнөөдрийн тэмдэглэл | 5 сарын 15
Өнөөдөр яамны өдөрлөг хийлээ, нэг өдөр биднийг сарниулах гэж 100 асар яаралтай засаж тэр өдөртөө нураалаа. Бас л бидний мөнгөөр.
💰 Биднийг төлбөртэй гэж гүтгэж байгаа ТЭД том тайз, үнэтэй спикер “ТӨЛБӨРТЭЙ” авчирлаа! Бас л бидний мөнгөөр. Бидэнд харин хагас ажиллагаатай жижигхэн спикер, олон залуусын дуу хоолой л байлаа.
💰 Биднийг төлбөртэй гэж гүтгэж байгаа ТЭД үнэтэй дуучид “ТӨЛБӨРТЭЙ” авчирлаа! Бас л бидний мөнгөөр. Бидэнд харин Open mic дээр дуулах солгой, солгой биш, хэний ч танихгүй хэдхэн залуу л байлаа.
Хэн нь төлбөртэй вэ?
Өнөөдөр компани дээрээ цалин тавьдаг өдөр, манай ажил дээр намайг ажлаа хий гэдэг жагсаал өрнөлөө. Гэхдээ Уламсайхан бол ажлаа хаяаад багийнхнаасаа чөлөө гуйгаад жагсаад л байх болно. Сая цалингаа тавиж сүүлийн шилжүүлэг хийлээ, сүүлийн 4 сарын цалин тависан мөнгөнд MCS-ын хамааралтай нэг ч компаний сохор зоос ч байсангүй!
Намайг амбицтай байна гэнэ ээ, өөрийнхөө төлөө гээд байхаар нь нэг ч удаа мик авах гэж оролдсонгүй, камерт ярилцлага өгсөнгүй!
Намайг АН-ынх гэнэ ээ, яг тэр үеэр нь Гантөмөр нь биднийг худалдагдсан гэж мэдэгдэл хийлээ! Өнөөдрийн жагсаал дээр АН-ын гишүүд дэмжигчдээс олонх нь байсангүй.
Маргааш номын баяр, олон жил зохион байгуулж байгаа мундаг хамт олны үйл ажиллагаанд саад болохгүй жагсана. Боловсролтой хүн эрх чөлөөтэй байдгыг, ном уншдаг хүмүүс олноор жагсвал, огцрох ямар амархан байдгыг харуулна!
Жагсаал маргааш ч үргэлжилнэ. ⏰
Эхлэх цаг: Энэ удаа цайны цагаар 12:00-с эхэлнэ.
📍Хаана: Талбай шүү дээ!
