top of page

media for everyone

Нээлттэй гей жүжигчин Жонатан Бэйли 2025 оны "Хамгийн тачаангуй эр"-ээр тодров

ree

Жил бүрийн төгсгөлд дэлхийн "хамгийн тачаангуй эр"-ийг People сэтгүүл тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилүүдэд уг алдрыг Патрик Демпси, жүжигчин Майкл Б.Жордан, Пол Радд, Брэд Питт, Харрисон Форд, дуучин Жон Леженд нар хүртэж байсан. Тэгвэл энэ жилийн буюу 40 дугаартай тачаангуй эрэгтэйгээр нээлттэй гей 🏳️‍🌈 жүжигчин Жонатан Бэйли тодорлоо.


Тэрбээр тус алдрыг хүртсэн анхны нээлттэй гей төлөөлөл юм! Энэ нь ЛГБТИК+ хүмүүсийн оршихуйг хүлээн зөвшөөрч, мөн уламжлалт ойлголтыг эвдсэн гайхалтай үйл явдлуудын нэг юм. Жонатан Бэйли хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өөрийнхөөрөө байх, хайрлах эрх чөлөөтэй байх” нь карьер болон амьдралынх нь үндсэн үнэ цэнэ гэдгийг онцолсон. Мөн энэ алдрыг хүртсэн нь залуу ЛГБТИК+ хүмүүст урам зориг өгч байгаа гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Жонатан Бэйлийн карьерийн хувьд тэрбээр Netflix-ийн Bridgerton цуврал дахь Энтони Бриджертоны дүрээр, Wicked болон Wicked: For Good киноны Фиерро-ын дүрээр хэдийн олны танил болсон жүжигчин юм.

ree

ree
ree

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page