Онцлох нийгмийн ажил: Транс* олон нийтэд зориулсан “ХАНИНДАА” үйлчилгээ 🏳️⚧️
- Tseveenravdan Tsogbat
- Apr 28
- 1 min read
Updated: May 13
Movement.mn сайтаас та бүхэнд энэ сарын онцлох нийгмийн ажлын үйлчилгээг санал болгож байна.
Транс* хүн та аливаа нэгэн төрийн, эрүүл мэндийн, нийгмийн хамгааллын үйлчилгээ, тэр бүү хэл дэлгүүр явж өөрийн тухтай хүйсэнд тохирсон хувцас худалдан авахад өөрийн "хүйсийн баримжааг тайлбарлаж чадахгүй хүндрэл учирч байсан уу?
Тэгвэл тус бэрхшээлийг арилгах зорилготойгоор Транс* хүмүүс эв нэгдлийн төлөө ТББ-ын залуучууд танд "ХАНИНДАА" үйлчилгээг санал болгож байна. Та ганцаараа эмнэлэгт үзүүлэх, төрийн байгууллагад үйлчлүүлэх, дэлгүүр хэсэх нь бусдын харц, хандлагаас болж ганцаардах, санаа зовох, ичих мэдрэмжийг мартахад “Ханиндаа” үйлчилгээ зориулагджээ. Нэг нэгнээ өмнө дурдсан сөрөг мэдрэмжүүдээс хамгаалж, ханиндаа явж нэгэндээ дэм болж ганцаараа биш гэх мэдрэмжийг төрүүлэх аж.
“Ханиндаа” үйлчилгээгээр та СЭМҮТ, Адам эмнэлэг, Perfect эмнэлэг, RMC эмнэлэг, Гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлэг, АСЭ эмнэлэг, Улсын бүртгэлийн газар, Нэг цэгийн үйлчилгээ болон бусад төрийн байгууллагуудад үйлчлүүлэх; дэлгүүр хэсэхдээ таныг ойлгож, дэмжин туслах хүнтэй хамтдаа явах боломжтой.
Та Транс* хүмүүс эв нэгдлийн төлөө ТББ-ын Инстаграм болон Фейсбүүк чатаар холбогдон цаг товлоод үйлчлүүлээрэй.
Инстаграм: @trans4unity
Фейсбүүк: Trans for Unity


Нэр томъёоны тайлбар:
Транс* - Трансжендэр буюу сизжендэр биш гэсэн үг. Сизжендэр хүмүүс нь төрөхөд тэмдэглэгдсэн хүйс нь нийгэмд амьдарахад нь нийцдэг бөгөөд саад бэрхшээл учирдаггүй. Харин трансжендэр хүмүүс нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээн дээр хүйсээсээ арай өөрөөр, эсвэл эсэргээр мэдэрдэг хүмүүс юм. "Транс*" нэр томъёог хэрэглэхдээ тэмдэг нэр байдлаар ашиглах буюу транс* эрэгтэй, транс* эмэгтэй, транс* хүн, хүмүүс гэх мэтчилэн ашиглахыг анхаарна уу.
Хүйсийн баримжаа - хүйсийн баримжаа нь англи хэл дээр "gender identity" бөгөөд бэлгийн чиг баримжаанаас өөр, тусдаа нэр томъёо юм. Хүйсийн баримжаа нь өөрийн хүйсийг хэрхэн мэдэрч байна, төрөхөд тэмдэглэгдсэн хүйс нь өөрийн мэдэрч буй хүйстэй ижил эсвэл эсрэг, арай өөр гэхмэтчилэн байдаг.
Нийтэлсэн: Ц.Цэвээнравдан