top of page

media for everyone

🏳️‍🌈 Онцлох эвент | АйДАХОБИТ-ийн хүрээнд “Cozy Talk” зохион байгуулагдана

May 12, 2025
1 min read

Updated: May 13, 2025

Жил бүрийн 05 сарын 17-ны өдрийг дэлхий нийтээр АЙДАХОБИТ буюу Олон улсын Трансфобик, Бифобик, Хомофобикын эсрэг тэмцэх өдөр хэмээн тэмдэглэдэг билээ.


Монголд ЛГБТ Төв ТББ нь 13 дахь жилдээ АЙДАХОБИТ-ыг тэмдэглэх гэж буй бөгөөд урьд нь жил бүр “Эрхийн төлөө үзэсгэлэн” нэрийн дор күийр уран бүтээлчдийн ЛГБТИК+ буюу бэлгийн болон хүйсийн цөөнх олон нийтийн эрхийг хөндсөн бүтээлийн үзэсгэлэн дэглэж, олон нийтэд хүргэдэг байсан уламжлалтай. 


Тэгвэл энэ жилийн хувьд “Cozy talk” буюу нээлттэй күийр олон нийтийн төлөөллүүд өөрсдийн түүхээс хуваалцаж, халуун дулаан нэг үдшийг олон нийттэйгээ хамтдаа тэмдэглэхээр бэлдээд байна.


Энэ удаагийн эвент нь энэ жилийн “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн сан босгох үйл ажиллагаа болж буйгаараа онцлог бөгөөд хүрэлцэн ирсэн олон уух зүйл худалдан авах, прайд шоп болон хандив өргөснөөр энэ жилийн “Тэгш эрх бахархлын өдрүүд”-ийн үйл ажиллагааг дэмжих боломжтой ажээ. 


Хэзээ: 05 сарын 16 буюу энэ Баасан гарагт 

Хэдэн цагаас: 18:00 цагаас

Хаана: ЛГБТ Төвийн оффис



 
 
Сэтгэгдэл
Aagii
May 12, 2025

❤️

Like

Санал асуулга

Ижил хүйсийн хосууд гэрлэх эрхтэй байх ёстой гэж Та үздэг үү?
* Тийм, бүрэн дэмжиж байна
* Дэмжиж байна
* Эргэлзэж байна / сайн мэдэхгүй
* Эсэргүүцэж байна
* Бүрэн эсэргүүцэж байна
Таны бодлоор ижил хүйстэй хосууд дараах эрхүүдээс аль эрхийг авах ёстой вэ? (Олон хариулт сонгож болно.)
Танай гэр бүлийн гишүүн, эсхүл найз, хамтран ажиллагч эсвэл танилууд дунд ЛГБТИК+ хүн бий юу?
bottom of page