top of page

media for everyone

Онцлох эвент: Иргэний нийгмийн долоо хоногийн мэндийг хүргэе!

  • Jan 26
  • 1 min read

Үндсэн хуульд тунхагласан "хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн цогцлоон хөгжүүлэх"-эд тоолж барамгүй, бүр тоологдошгүй ихийг хийж бүтээн, хувь нэмрээ оруулсан тал бол ИРГЭНИЙ НИЙГМИЙНХЭН билээ.


30 гаруй жилийн турш иргэний нийгмийн байгууллага (ИНБ), идэвхтэн, олон нийтийн хөдөлгөөнүүд нь

  • хууль бодлого, тогтолцоонд эерэг нөлөө үзүүлж,

  • хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан бодит кейсүүдийг бий болгож,

  • орон нутаг, иргэдийн амьдралдаа шууд нөлөөлж,

  • байгал орчин, иргэний эрх, боловсрол, ядуурал, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг бууруулж,

  • мэдлэгийн санг бий болгож,

  • судалгаа, тайлан буюу "баримтыг үлдээж",

  • иргэдийн дунд соён гэгээрэл, сэтгэлгээний өөрчлөлтийг хийж чаджээ.


1997 онд "Төрийн бус байгууллагын тухай" хуулийг нэгдүгээр сарын 31-ны өдөр батлан хэрэгжүүлж байжээ. Тус өдрийг Монгол улс 2008 оноос "Иргэний нийгмийн өдөр" болгон тэмдэглэж ирсэн бөгөөд төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сайн засаглалыг бий болгоход хувь нэмрээ оруулдаг иргэний нийгмийн байгууллага төдийгүй иргэн бүрийн өдөр болдог билээ.


Монголын иргэний нийгмийн өдрийг угтан Монголын Залуучуудын Эвсэл-ээс иргэний орон зайг хамгаалах, төр-иргэний нийгмийн түншлэл, эгэх хариуцлагыг бэхжүүлэх зорилгоор 2026 оны 1-р сарын 26-аас 1-р сарын 31-ний өдрийг "Иргэний нийгмийн 7 хоног" болгон тэмдэглэх гэж байна.


Арга хэмжээнүүдэд оролцохыг хүссэн хүмүүс дараах линкээр орж бүртгүүлнэ үү. https://forms.gle/VmBqEXV1JWo1mmQd9


Холбоо барих дугаар: 9918-0233


Та бүхэн тус 7 хоногийн хугацаанд зохион байгуулах арга хэмжээнүүдтэй танилцаж, идэвхтэй оролцоно уу.


Та бүхэндээ "ИРГЭНИЙ НИЙГМИЙН ДОЛОО ХОНОГ"-ийн МЭНДИЙГ ХҮРГЭЕ!

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page