top of page

👩🏻‍💼 УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий Сайдыг огцруулах санал оруулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ | Цаг үе


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцохыг шаардсан залуусын органик "Огцрох амархан" уриатай жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж буй.


Жагсагчид хоёр үр дүнг хүсч байгаа. Энэ нь:

  1. 32 гишүүний гарын үсгээр УИХ-д огцрох санал албан ёсоор оруулах

  2. 64 гишүүний саналаар УИХ дээр албан ёсоор МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ-ийг огцруулах юм.


Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал оруулахад бэлэн гэдгээ Ж.Баярмаа илэрхийллээ. Тэрбээр gogo.mn-д өгсөн ярилцлагадаа ийн хэллээ.


"Одоогоос 7 жилийн өмнө өнөөгийн Ерөнхий сайд энд чухамхүү төрийг хямралаас гаргана, ард түмнээ ядуурлаас салгана гэж амлаад эрх мэдэлд хүрсэн. Эрх мэдлээ зургаа дахь жилдээ эдэлж байгаа. Гэвч амласан, ярьсан зүйлс нь өнөөдөр биеллээ олоогүй байна. Ард түмэн өнөөдөр барааны үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа. Ажил олдохгүй, ажил хийсэн ч хамаг нь татварт явчхаж байна. Тайван, амгалан, аятай, тухтай амьдрах нөхцөл ерөөсөө нэмэгдээгүй. Тэгэхээр нэг гараар татвар төлөгчийн мөнгийг цуглуулаад, нөгөө гараараа тэдэнд зарцуулах ёстой байтал гарын салаагаараа, үр дүнгүйгээр урсгаж байгааг төсөв хэлэлцэхээс эхлээд л би шүүмжилж ирсэн.
Ерөнхий сайд 7 жилийн өмнө энэ талбай дээр Япон, Солонгос зэрэг улсын Ерөнхий сайд нар жижиг алдаа гаргаад огцордог гэж хэлж байсан. Ам алдвал барьж болдоггүй. Одоо өөрөө үүсээд буй нөхцөл байдлыг, үйл явцыг юу гэж дүгнэж байгаа нь сонин байна."

"Огцрох Амархан" жагсаал маргааш ч мөн адил үргэлжлэхээ мэдэгдээд байгаа бөгөөд одоо 31 УИХ-ын гишүүд нэгдэх үлдлээ. Иймд иргэд та бүхэн өөрийн тойргоос сонгогдсон гишүүдийг шахаж 32 гишүүний нэг болохыг шаардаарай. Учир нь тэднийг бид өөрсдийн дуу хоолой болгохоор сонгосон билээ.




Сэтгэгдэл

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page