top of page

media for everyone

Маргааш "Тэгш эрхийн төлөө алхалт" болно

ree

13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй "ТЭГШ ЭРХ, БАХАРХЛЫН ӨДРҮҮД"-ийн хүрээнд 8-р сарын 23-нд 10 цагаас Барилгачдын талбай дээр "ТЭГШ ЭРХИЙН ТӨЛӨӨ АЛХАЛТ" зохион байгуулагдана.


“Тэгш эрхийн төлөө алхалт” эерэг тайван жагсаал нь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн нэг хэсэг бөгөөд хүний эрхийг хүндэтгэх соёлыг бэхжүүлэх, хөхиүлэн дэмжих, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар нийгэмд зонхилсоор байгаа ташаа мэдээлэл, ойлголтыг бууруулах, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг өгөх зорилготой.


2014 оноос 2019 мөн 2024 онуудад тус эерэг тайван жагсаал нь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээр ЛГБТИК+ олон нийт болон хүний эрхийг дэмжигчид Барилгачдын талбайгаас Сүхбаатарын талбай хүртэл алхдаг. 2020-2023 онд цар тахал болон тодорхой нөхцөл байдлын улмаас зохион байгуулагдах боломжгүй байсан ба 2024 оноос хойш ахин зохион байгуулагдаж байгаа аж.


Цаг агаарын хувьд маргааш Улаанбаатар хотод 19 градус дулаахан, цэлмэг байх хэдий ч үер болон бороо ус ихтэй байгааг бодолцон дулаан цамц, борооны гутал зэрэг хувийн бэлтгэлээ сайтар базааж ирэхийг уриалж байна.


❗️АНХААРАХ ЗҮЙЛС:

1. Хэрэв та 18 насанд хүрээгүй бол насанд хүрсэн асран хамгаалагчийн хамт оролцоно уу.

2. Согтууруулах ундаа, мансууруулах болон хорт бодис хэрэглэхгүй байх, хэрэглэсэн бол оролцохыг хориглоно.

3. Утаа, тэсэрч дэлбэрэх бодис, хурц үзүүртэй эд зүйлс, амьтан авчрахгүй байх.

4. Алхалтын үеэр хүч хэрэглэх, бусдын биед халдах, бусдын хувийн нууцыг задруулах, тараахыг хориглоно.

5. Зураг дарахын өмнө зураг авч байгаагаа мэдэгдэх, зөвшөөрөл авах.

6. Гудамж талбайг, ногоон байгууламжийг гэмтээх, бохирдуулахгүй байх.

7. Бусдын бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийг хүндэтгэн харьцах.


👉 Та жагсаал цуглаанд оролцохдоо тус хуулийг уншиж танилцана уу. Холбоос: https://legalinfo.mn/mn/detail/252 🧑‍⚖️



 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page