Энэ сарын 22-31-ны өдрүүдэд “Тэгш эрх, бахархлын өдрүүд” зохион байгуулагдана🏳️🌈
- Tseveenravdan Tsogbat
- Aug 22
- 2 min read
2025 оны 8-р сарын 22-31-ны өдрүүдийн хооронд 13 дах “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг ЛГБТ Төв, Youth LEAD Mongolia, Транс* хүмүүс эв нэгдлийн төлөө төвөөс хамтран "ТУСДАА БИШ ЦУГТАА" уриан дор зохион байгуулж байна. “ЛГБТИК” гэдэг нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр буюу нийтдээ бэлгийн болон хүйсийн цөөнхийг хэлэх дэлхий даяар хэвшсэн нэр томъёо билээ.
“Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн үйл ажиллагааны зорилго нь ялгаатай байдлыг хүндэлсэн, ялгаварлан гадуурхалтгүй нийгэмд хүн бүрийн хүний эрхийг хүндлэхийг уриалах, бэлгийн болон хүйсийн цөөнхийн талаар үнэн, бодит мэдээ мэдээллийг түгээх, ЛГБТИК+ хүмүүсийн хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход бүх нийтийн, тэр дундаа шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах юм.

Энэ жилийн “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийн үйл ажиллагаанд Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Монгол дах Канадын Элчин сайдын яам, ХБНГУ-ын Элчин сайдын яам, Австралийн Элчин сайдын яам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яам, Европын Холбоо, Нидерланд улсын төлөөлөгчийн газар, Залуус Эрүүл Мэнд Төв, болон Give OUT олон улсын байгууллагууд дэмжиж байна. Үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол “ЛГБТ Төв”-тэй info@lgbtcentre.mn хаягаар болон 7711-0323 утсаар холбогдоно уу.
“ТЭГШ ЭРХ, БАХАРХЛЫН ӨДРҮҮД 2025” хөтөлбөр
🏳️🌈🏳️⚧️ Юу: НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР
Хамтран зохион байгуулагч: Trans for Unity, Youth LEAD Mongolia
Хэзээ: 2019 оны 8 сарын 22-нд 10:00 цагаас 18:00 цаг хүртэл
Хаана: ЛГБТ Төвийн оффист
Хэнд: Хүний эрхийг дэмжигч хүн бүрд нээлттэй
🏳️🌈🏳️⚧️ Юу: ТЭГШ ЭРХИЙН ТӨЛӨӨ АЛХАЛТ
Хамтран зохион байгуулагч: Trans for Unity, Youth LEAD Mongolia
Хэзээ: 2019 оны 8 сарын 23-нд
Хэнд: Хүний эрхийг дэмжигч 18-с дээш насны хүн бүрд нээлттэй
🏳️🌈🏳️⚧️ Юу: КҮИЙР ТЕАТР
Хэзээ: 8-р сарын 24 болон 8 сарын 25-нд тус бүр 16:00 цагаас
Хаана: МҮЭСТО, бага танхимд
Хэнд: Бүгдэд нээлттэй
Тасалбар: 10 000₮
🏳️🌈🏳️⚧️ Юу: ИРГЭНИЙ НИЙГМИЙН ҮДЭШ
Хэзээ: 8 сарын 27-нд
Хэнд: Зөвхөн урилгаар
🏳️🌈🏳️⚧️ Юу: Прайд хүлээн авалт
Хамтран зохион байгуулагч: Европын холбоо, ХБНГУ-н ЭСЯ
Хэзээ: 8-р сарын 28
Хэнд: Зөвхөн урилгаар
🏳️🌈🏳️⚧️ Юу: MENTAL HEALTH WORKSHOP
Зохион байгуулагч: Youth LEAD Mongolia
Хэзээ: 8-р сарын 29
Байршил болон цагийн мэдээлэл тун удахгүй зарлагдана.
🏳️🌈🏳️⚧️ Юу: КҮИЙР ШҮЛГИЙН ҮДЭШ
Зохион байгуулагч: Youth LEAD Mongolia
Хэзээ: 8-р сарын 29-нд 20:00 цагаас
Хаана: RePublik Dry Bar
🏳️🌈🏳️⚧️ Юу: "ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ЦААНА" ЛГБТИК+ олон улсын кино наадам
Хэзээ: 8-р сарын 30-нд 16:00
Хаана: Тэнгис кино театрын 2-р танхимд
Хэнд: Бүгдэд нээлттэй
Тасалбар: 10 000₮
🏳️🌈🏳️⚧️ Юу: Сайн дурын ажилчдын өдөр
Хамтран зохион байгуулагч: Trans for Unity, Youth LEAD Mongolia
Хэзээ: 8-р сарын 30-нд 16 цагт
Хэнд: "Тэгш эрх, бахархалын өдрүүд"-ийг зохион байгуулахад гар бие оролцсон cайн дурын ажилтнууд

