🏳️🌈 “MARRIAGE EQUALITY” буюу ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрснөөр юу болох вэ?
- Tseveenravdan Tsogbat
- Jan 24
- 1 min read
Updated: May 13

Тайландын эзэн хаан ижил хүйсийн харилцааг хүлээн зөвшөөрч, гэрлэлтийг тэгш эрхийг дэмжсэнээр тус улс Азид ижил хүйсийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн гурав дахь, Зүүн өмнөд Азид анхны орон боллоо.
Энэхүү хууль нь 2025 оны 1-р сарын 22-ноос буюу өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ижил хүйсийн хосуудад бусад гэр бүлийн нэгэн адил эрх олгохыг баталгаажуулж байна. Үүнд:
✅Гэрлэлтийн хугацаанд бий болсон бүх төрлийн хөрөнгийг “Sim Somros” буюу хосуудын хамтын өмч хэмээн үздэг. Хэрэв гэрлэлтийн гэрээгүй тохиолдолд гэрлэлтээ цуцлахад хамтын өмчийг тэнцүү хуваах эрх зүйн орчин ижил хүйсийн хосуудад ч адил тэнцүү үйлчилнэ.
✅ Хуулийн хүрээнд ижил хүйсийн хосууд хамтран зээлдэгч болох боломжтой болох ба хамтын хариуцлагыг албажуулахыг хүлээн зөвшөөрсөн.
✅Эмнэлгийн орчинд хос хоёрын хэн нэгэн шийдвэр гаргах боломжгүй/чадамжгүй байх тохиолдолд “бусад” хосуудын адил хань ижлийнхээ өмнөөс нь шийдвэр гаргах боломжтой болов.
✅ Ижил хүйсийн хосууд нь “гэр бүл” хэмээн үзэгдсэнээр стрейт, гетеросексуал хосуудын адил нийгмийн хамгааллын үйлчилгээ авах, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, хамтын татвараа төлөх боломжтой болж байна.
✅ “Civil and Commercial Code” буюу “Иргэний болон Худалдааны хууль”-д байсан “эрэгтэй, эмэгтэй” болон “эхнэр, нөхөр” гэсэн үгс “хувь хүмүүс” болон “гэр бүл/хань ижил” болж өөрчлөгдөв.
✅ Ижил хүйсийн хосууд бусад эсрэг хүйсийн хосуудтай ижил тэнцүү эрхтэй хэмээн үзэгдэнэ.
✅ Ижил хүйсийн хосууд бусдын адил хүүхэд үрчлэн авах боломж нээлттэй болсон.
✅ Ижил хүйсийн хосууд “IVF” буюу үр шилжүүлэн суулгах үйлчилгээг авах боломжтой боллоо.
✅Гэрлэлтийн гэрээ (гэрлэлт цуцлах тухай, хамтын амьдралын талаар хань ижилтэйгээ харилцан тохиролцох тухай гэрээ) албан ёсоор үүсгэх боломжтой.