Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх Монголын Залуучуудын Форум зохион байгуулагдлаа
- Tseveenravdan Tsogbat
- Feb 3
- 1 min read
Updated: May 13

Улаанбаатар хот, 2025 оны 2 дугаар сарын 1 — Тогтвортой Хөгжлийн Зорилгын төлөөх Монголын Залуучуудын Форумыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын байранд амжилттай зохион байгуулагдлаа. Форумд нийтдээ 50 гаруй залуус оролцож, тогтвортой хөгжлийн 3 - эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих, 5 - жендэрийн эрх тэгш байдлыг хангах, 8 - Зохистой хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн өсөлт, 17 - хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг зорилгуудын (ТХЗ)-ын хэрэгжилт, залуучуудын оролцоо, хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэв.
Форумыг НҮБ-ын Суурин Зохицуулагчын Газар, Ypeer Mongolia, Youth LEAD Mongolia, болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо хамтран зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагаан зорилго нь Монголын залуучуудын санал, зөвлөмжийг 2025 оны 2-р сарын 19-21-нд Тайландын Бангкок хотод болох Ази, Номхон Далайн Бүсийн Тогтвортой Хөгжлийн Чуулга уулзалтад хүргэх явдал юм.
Үйл ажиллагааны бас нэгэн онцлог нь, НҮБ-ын Суурин Зохицуулагч Яап ван Хиердэн тус үйл ажиллагааг нээснээр, үүрэгт ажилдаа орсноос хойших оролцсон анхны үйл ажиллагаа нь тус залуучуудын форум байлаа.

Тэрбээр Монголын залуучуудын идэвхтэй оролцоо, санаачилга нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг гэдгийг онцлов.
"Монголын залуучуудын эрч хүч, шинэ санаачилга нь зөвхөн орон нутгийн бус, бүс нутгийн түвшинд ч өөрчлөлт хийх боломжтой. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд таны идэвхтэй оролцоо чухал үүрэгтэй."
Форумын үр дүнд залуучуудын санал, зөвлөмж бүхий баримт бичгийг боловсруулж, Ази, Номхон Далайн Бүсийн ТХЗ-ын Залуучуудын Форумд танилцуулах юм. Энэхүү санаачилга нь Монголын залуучуудын дуу хоолойг бүс нутгийн бодлогын хэлэлцүүлэгт хүчтэйгээр хүргэх боломжийг нээж байна.
Нийтлэл бэлдсэн: Ц.Цэвээнравдан (Youth LEAD Mongolia)