top of page

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хаврын морин уралдаан бол Монголын уламжлалт өв соёл биш

Updated: May 13


(Зургийн эх сурвалж: Т.Ананд, AL JAZEERA)
(Зургийн эх сурвалж: Т.Ананд, AL JAZEERA)

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Уяачид хэрхэн улс төрд зүй бусаар нөлөөлдөг талаар хэвлэлийн хурал 10 цагт хийнэ" хэмээх мэдэгдлийг өнөө өглөө өөрийн цахим хуудаст оруулсан юм. Ингээд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр зохион байгуулсан жагсаалын талаар өөрийн байр суурийг хэвлэл мэдээллийнхэнд илэрхийллээ.


Тэрбээр хэлэхдээ, Уяачид "Сонгуульд ялъя гэж бодож байвал хаврын морины уралдааныг сэргээ" гэх байдлаар улстөрчдийг ятгадаг. Ерөнхий сайд алдарт уяач нартай хийсэн ярилцлагын үеэр ч энэ асуудлыг хөндөж байсан."


"Жил бүр хэсэг бүлэг уяачид хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан жагсаал, тэмцэл, гомдол санал гаргадаг. Өнгөрсөн амралтын өдөр болсон морьтой жагсаалын үеэр өв соёлоо авч үлдэе, тусгаар тогтнол, уламжлалаа авч үлдэцгээе гэх мэтээр ярьж байна. Би хаврын морин уралдаан бол Монголын уламжлалт өв соёл биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг Архивын ерөнхий Газрын баримтаар, мөн шүүхээс тогтоосон. Хаврын морин уралдааныг 2004 оноос хойш л зохион байгуулж эхэлсэн."


Би хаврын морин уралдаан бол Монголын уламжлалт өв соёл биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

"Үүнийг бид өв соёл гэж андуурдаг болсон нь улс төрчидтэй холбоотой. Уяачид улс төрд маш их нөлөөтэй. Энэ уралдааныг 2004, 2005 оноос Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулдаг болсон, яагаад гэвэл Засгийн Газрын тогтоолоор зохион байгуулагдсан уралдаанд л уяачдад цол өгдөг юм" гэсэн юм.


УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын хувьд хурдан морины унаач хүүхдийн эрхийн асуудалд пробоно өмгөөлөл үзүүлсэн “ИЭлси” хуулийн фирмийн өмгөөлөгчийн багт ажиллаж байсан юм. Үүгээр зогсохгүй тэрбээр IBA Pro Bono буюу Пробоно үйлчилгээ үзүүлсэн шилдэг хуульчаар 2018 онд шалгарч байжээ.

Сэтгэгдэл

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page