top of page

media for everyone

“Тэгш эрхийн төлөөх алхалт” наймдугаар сарын 29-нд зохион байгуулагдана

Aug 21
1 min read

“Тэгш эрх, бахархлын өдрүүд 2026”-ийн хүрээнд зохион байгуулагдах “Тэгш эрхийн төлөөх алхалт”-ын шинэ тов батлагдлаа.


Урьдчилан наймдугаар сарын 22-нд Барилгачдын талбайд зохион байгуулахаар бэлтгэлээ бүрэн хангасан байсан “Тэгш эрхийн төлөөх алхалт”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас COP17 арга хэмжээний аюулгүй байдалтай холбогдуулан цуцалж, дахин товлох хүсэлт хүргүүлсний дагуу түр хугацаагаар хойшлуулаад байсан юм.


Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагчид нөхцөл байдлыг хүндэтгэж буйгаа илэрхийлсэн ч тус үйл явдал нь үндсэн хуулиар хамгаалагдсан үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаж цуглах эрх зөрчигдөж буйг онцолсон байна.


Зохион байгуулагчдын мэдээлснээр, наймдугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт Барилгачдын талбайгаас эхлэхээр шинэ мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бүртгэсэн байна.


Ингэснээр 2026 оны “Тэгш эрхийн төлөөх алхалт”: 
📅 2026 оны 8-р сарын 29, Бямба гараг🕙 10:00 цагт📍 Барилгачдын талбайгаас эхлэхээр болжээ.

Зохион байгуулагчид шинээр товлогдсон алхалтад найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хамт нэгдэж, тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа.


Тэгш эрх, бахархлын өдрүүд 2026-ийн хүрээнд зохион байгуулагдах бусад арга хэмжээний талаарх мэдээллийг зохион байгуулагчдын албан ёсны сувгуудаар хүргэх юм.

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.

Санал асуулга

Ижил хүйсийн хосууд гэрлэх эрхтэй байх ёстой гэж Та үздэг үү?
* Тийм, бүрэн дэмжиж байна
* Дэмжиж байна
* Эргэлзэж байна / сайн мэдэхгүй
* Эсэргүүцэж байна
* Бүрэн эсэргүүцэж байна
Таны бодлоор ижил хүйстэй хосууд дараах эрхүүдээс аль эрхийг авах ёстой вэ? (Олон хариулт сонгож болно.)
Танай гэр бүлийн гишүүн, эсхүл найз, хамтран ажиллагч эсвэл танилууд дунд ЛГБТИК+ хүн бий юу?
bottom of page