top of page

media for everyone

Амьд хөгжмийн аяалгуутай Күийр шүлгийн үдэш

Sep 14
1 min read

Updated: Sep 14

Наймдугаар сарын 26-нд арван хоёр дахь удаагийн “Күийр шүлгийн үдэш” амжилттай зохион байгуулагдлаа. Күийр шүлгийн үдэшийг "Youth LEAD Mongolia NGO"-гоос уламжлал болгон зохион байгуулдаг билээ.



Күийр шүлгийн үдэш бол LGBTQ+ хүмүүс болон тэднийг дэмждэг хүн бүр өөрийн түүх, мэдрэмж, бодлоо шүүмжлэлээс ангид хуваалцах аюулгүй орон зай юм. Энд шүлэг гэдэг зөвхөн уран зохиолын бүтээл бус, хэлж амжаагүй зүйлээ өөрийн дуу хоолойгоор хүргэх нэгэн хэлбэр болжээ.

Энэ үдэш хайр дурлал, бие, хүйс, өөрийгөө таних, нийгмийн хүлээлт, ялгаварлан гадуурхалт зэрэг олон сэдвийг хөндсөн шүлгүүд эгшиглэв. Зарим нь хайрлахын тухай, зарим нь өөрийгөө ойлгох тухай, харин зарим нь бусдад хэлэхэд амаргүй мэдрэмж, туршлагаа шүлгийн мөрүүдэд шингээжээ.

Тайзны нэг талд шүлгээ унших хүмүүс, нөгөө талд чимээгүйхэн сонсох үзэгчид. Харин дунд нь төгөлдөр хуурын намуухан аялгуу үргэлжилнэ. Ийм орчинд хайр дурлалын тухай шүлэг сонсож суух нь ердийн нэгэн шүлгийн үдшээс арай өөр мэдрэмж төрүүлнэ. Учир нь энд яруу үгсийн цаана хэн нэгний бодит түүх, туулсан мэдрэмж, өөрийгөө ойлгохыг хичээсэн мөчүүд бий.

Төгөлдөр хуурын аялгуунд хайрын тухай шүлэг сонсож суух боломж бидний өдөр тутмын амьдралд хэр олон тохиох билээ? Магадгүй энэ үдэш яг ийм энгийн хэрнээ онцгой мөчүүдийг бий болгохын зэрэгцээ хүн бүр өөрийнхөөрөө байж, өөрийн түүхээ хуваалцах ямар үнэ цэнтэйг сануулж байв.



 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.

Санал асуулга

Ижил хүйсийн хосууд гэрлэх эрхтэй байх ёстой гэж Та үздэг үү?
* Тийм, бүрэн дэмжиж байна
* Дэмжиж байна
* Эргэлзэж байна / сайн мэдэхгүй
* Эсэргүүцэж байна
* Бүрэн эсэргүүцэж байна
Таны бодлоор ижил хүйстэй хосууд дараах эрхүүдээс аль эрхийг авах ёстой вэ? (Олон хариулт сонгож болно.)
Танай гэр бүлийн гишүүн, эсхүл найз, хамтран ажиллагч эсвэл танилууд дунд ЛГБТИК+ хүн бий юу?
bottom of page