top of page

media for everyone

“Ардчилалын зүрхэнд” Гэрэл зургийн үзэсгэлэнд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

  • Mar 4
  • 2 min read

Жил бүрийн 5 сарын 17-ны өдрийг дэлхий нийтэд АЙДАХОБИТ буюу олон улсын хомофобик, трансфобик, бифобикын эсрэг өдөр хэмээн тэмдэглэдэг билээ. Энэ жил дэлхий нийтэд “Ардчилалын зүрхэнд” уриатайгаар олон улсын тэмдэглэн өнгөрүүлж буй бөгөөд ЛГБТ Төв тус өдрийг тохиолдуулан гэрэл зургийн үзэсгэлэнд бүтээлээ илгээхийг уриалж байна. 


ЛГБТ Төвийн "Эрхийн төлөө урлаг" санаачлага нь урлагаар дамжуулж хүний эрхийн ойлголтыг түгээх, ЛГБТИК+ сэдвээр төрөл бүрийн уран бүтээл туурвихыг дэмжих, күийр уран бүтээлчдийг сэдэлжүүлэн дэмжиж тэдэнд зориулсан орон зайг бий болгох алсын хараа бүхий санаачилга юм.Таны уран бүтээл зөвхөн урлагийн нэг хэсэг болоод зогсохгүй амьдарч буй нийгэм, улс төр, соёлын бодит дүр зургийг соргогоор харж бүтээлчээр шүүмжлэхийн сацуу эерэг өөрчлөлт авчрах, бусдад хайрлах бас бахархах сэдэл төрүүлэх хүчийг өөртөө агуулсан маш том зэмсэг билээ. 


АЙДАХОБИТ буюу Гомофоби, бифоби, трансфобийн эсрэг олон улсын өдрийн тухай: 

1990 оны тавдугаар сарын 17-ны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг албан ёсоор сэтгэцийн эмгэгийн тооноос хассан нь ЛГБТИК+ хөдөлгөөний хувьд чухал түүхэн өдөр болж үлдсэн юм. Хожим 2004 онд НҮБ-аас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тэмдэглэлт өдрүүдийн нэг болгон бүртгэж дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. 


Монголын хувьд 2011 оноос эхлэн АЙДАХОБИТ-ыг жил бүр өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд нийгэмд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа , илэрхийллийн талаар үнэн, бодит, шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл өгч, хүний эрхийг хүндэтгэх, хөхиүлэн дэмжих соёлыг бий болгож байна. 2014 оноос эхлэн ЛГБТ Төв маань "Эрхийн төлөө урлаг" стратеги чиглэлийг эхлүүлснээс хойш жил бүр АЙДАХОБИТ өдөрт зориулсан уран бүтээлийн уралдааныг зарлаж, ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах, томоохон галлерейтэй хамтарч дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулж иржээ. 


Тавигдах шаардлага:  

  • АЙДАХОБИТ-той холбоотой болон ЛГБТИК+ сэдэвтэй байх  

  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх 

  • AI ашиглаагүй байх 

  • Нэг хүн хамгийн  ихдээ 5 зураг илгээх  

  • Цахимаар болон биеэр хүлээж авна. JPEG, PNG өргөтгөлтэй байх 


Өөрийн нэр, дууддаг нэр, бүтээлийн нэр, тайлбар, утасны дугаар, имэйл хаягын хамт info@lgbtcentre.mn имэйлээр эсвэл биеэр хүлээж авна. 


“Fine art” бүхий л төрлийн гэрэл зургийн жанраар бүтээл хүлээн авна.  


Илгээсэн бүтээлүүдийг мэргэжлийн редакторууд онцлох 20 бүтээлийг шалгаруулж, үзэсгэлэнд тавина.  


Бүтээл хүлээн авах хугацаа:  04 сарын 10-ныг дуустал гэрэл зураг хүлээн авна. 


Мөн шалгарсан бүтээлийг “Прайд” сэтгүүл, үзэсгэлэнгийн каталоги бүтээлийн зургаас хэвлэхээс гадна үзэсгэлэнд дэлгэх болно. 

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page