top of page

media for everyone

Дэлхийг өөрчилсөн эмэгтэйчүүдийн жагсаал тэмцэл

  • Mar 7
  • 3 min read
Версал хотод, 1789 оны 10-р сарын 5 - Restoration.jpg
Версал хотод, 1789 оны 10-р сарын 5 - Restoration.jpg

Дэлхий даяар хүний эрх, амьдралын сайн сайхан байдалд гарч буй өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн тэмцэл, хөдөлгөөн гол нөлөөтэй байгаа билээ. Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсад өөрчлөлтийн эхлэл болсон жагсаалуудыг онцолж байна. 


Хамгийн анхны олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, 1911 оны 3-р сарын 8: Австри, Денмарк, Герман, Швецарьт Европ даяар 1 сая гаруй хүн энэ өдрийг тэмдэглэж жагсаж байж. Тэд эмэгтэйчүүдийн сонгуульд саналаа өгөх болон ажил хөдөлмөр эрхлэх, суралцах, болон ялгаварлан гадуурхалтын эсрэг эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд хамтран жагсав. Үүнээс хойш 100 гаруй жил дэлхий нийтээр энэ өдрийг тэмдэглэсээр байна. 


Эмэгтэйчүүдийн бүтэн сайн өдөр, 1908 оны 6-р сарын 21, Англи улс: Засгийн газраар эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг дэмжүүлэх зорилгоор Эммэлинь Пранкфуртийн Эмэгтэйчүүдийн Нийгэм, улс төрийн нэгдэлээс зохион байгуулсан. Тухай үеийнхээ хамгийн том жагсаал гэгдэж байсан. Улсын өнцөг булан бүрээс Длндонруу хүмүүс мянга, мянгаараа жагсаалд нэгдэхээр ирж байжээ. 500,000 хүн нэгдсэн байна. 


Версаллесийн эмэгтэйчүүдийн жагсаал, 1789 оны 10-р сарын 5, Франц улс: Парист зах дээр худалдаа эрхэлдэг эмэгтэйчүүд талхны үнэнээс болж жагсх дөхсөн. Энэхүү нөхцөл байдалд хувьсгалчид орж ирсэн. Эмэгтэйчүүд болон дэмжигчид нь 1000 1000-аар нэмэгдэж Версаллийн талбай дээр хот даяар жагссан. Ийнхүү тэд XVI Лиус хаанд шаардлагаа хүргүүлсэн. Энэхүү үйл явдлаас эхлэсэн үйл явдлууд хааны бие даасан байдалд цэг тавьж, Францын ихэс дээдсийн эрх ямбыг халж эрх мэдэлд шинэ тэнцвэрийг авчирсан билээ. 


Исланд эмэгтэйчүүдийн тэмцэл, 1975 оны 10-р сарын 24: Эмэгтэйчүүд бага хөлстэй, улс төрд бага төлөөлөлтэй байсан тул тэмцсэн. Энэ өдөр улсын эмэгтэйчүүдийн 90 хувь нь ажилдаа яваагүй, гэрийн ажил хийгээгүй хүүхдээ асраагүй. Таван жилийн дараа энэ улс хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон. Түүнээс хойш Исланд эмэгтэйчүүд уг тэмцлийг үргэлжлүүлэн, цалин хөлсний зөрүүг арилгахын төлөө тэмцэж тэмдэглэж өнгөрүүлдэг.


Хар даваа гараг, 2016 оны 10-р сарын 3, Польш улс. Исландын эмэгтэйчүүдийн тэмцлийн нөлөөгөөр Польш эмэгтэйчүүд үр хөндөлтийг хориглохын эсрэг хуулийн төслийг эсэргүүцэн жагссан. 2026 оны байдлаас энэ улс нь Европын хэмжээнд хамгийн хатуу хуультай бараг хориглосон байдаг. Үүний эсрэг эмэгтэйчүүд мянга мянгаараа гудамжиндаа жагссаар байна.



Эмэгтэйчүүдийн жагсаал, 2017 оны 1-р сарын 21. Дональд Трампын тангараг өргөх ёслолын маргааш нь Америкийн зарим болон бусад орны том хотуудад Трампын бодлого болон мэдэгдлүүдийг эсэргүүцэн зохион байгуулагдсан. Америкийн түүхэнд дэх хамгийн том нэг өдрийн жагсаал болсон. Зохион байгуулагчид “шинэ засаг захиргааныханд ажлын эхний өдөр нь хүчтэй мессеж өгөхийг хүссэн ба дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх юм” гэж хэлсэн. Америк даяар хамгийн багадаа 400 жагсаал болсон байна. 


Преториагийн эмэгтэйчүүдийн жагсаал, 1956 оны 8-р сарын 9. Олон янзын арьсны 20,000 эмэгтэй энх тайван жагсаал өнгөт арьст эмэгтэйчүүдийн арьс өнгөөр ялгаварлах хуулийг эсэргүүцэн зохион байгуулсан. Өмнөд Африкийн засгийн газар Өнгөт, энэтхэг болон бусад өнгийн арьст эмэгтэйчүүдийг зорчих болон ажиллаж болох бүсийг хуульчлахаар бэлтгэж байсан. Хэдийгээр хуулийг зогсоох чадаагүй ч эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлсэн ба энэ өдөр Үндэсний эмэгтэйчүүдийн өдөр болсон юм.  


Аба эмэгтэйчүүдийн дайн 1929-1930: Бэндэ дүүрэг, Умуахиа болон бусад газруудаас Мянга, мянган Игбо эмэгтэйчүүд Олоко хотруу Колончлогчийн томилсон удирдагчийг эсэргүүцсэн тэмцэлд нэгдэхээр ирсэнээр эхлэсэн. Удирдагч нь засгийн газарт эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарласан байсан. Энэ тэмцлийн үр дүнд эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурь дээшилсэн. Зарим нутагт эмэгтэйчүүд Колончлогчийн томилсон удирдагчийг сольсон мөн Үндэсний шүүхэд томилогдсон. 


Эмэгтэйчүүдийн жолооны эрх аян 2011 он Саудийн Араб эмэгтэйчүүдийн эрхийн төлөө идэвхтнүүдийн эмэгтэйчүүдийн жолоодох эрхийг хассаныг эргүүлсэн амжилттай ур хугацааны хөдөлгөөн болсон юм. 1990 оноос хойш Саудын Араб эмэгтэйчүүд машин жолоодох эрхгүй дэлхийн цорын ганц орон байсан ба Манал ал-Шариф зэрэг идэвхтэнгүүд сошл медиа болон нийтийг хамарсан тэмцлүүд зохион байгуулж, хоригдож байсан ч 2018 онд амжилттайгаар уг хуулийг хүчингүй болгуулсан юм.  


Ни уна менос хөдөлгөөн 2015 оны 6-р сарын 3-нд. Ахиад нэг ч үгүй жагсаалд Эрэгтэйчүүд залуу эмэгтэйг хөнөөсний дараа femicide-ийг эсэргүүцэн 200,000 хүн нэгдэж Буэно Айрэс гудамжинд жагссан. 16 настай үерхдэг хөвгүүн нь 14 настай Чиара Паэзийг зодож зэрлэгээр хөнөөсний дараа жирэмсэн байсан ба үр хөндөлт хийлгэхийг хүсэхгүй байсныг нь мэдсэн. Энэ хэрэг #АхиадНэгЧҮгүй хаштаг эхлүүлсэн ба маш хурдан хөдөлгөөн болон өргөжиж Аргентинд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл болсон юм. Өмнөд Америкийн улсуудад Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг сая сая эмэгтэйчүүдийн.      


Нэг Тэрбумаараа Тэмцье Монгол хөдөлгөөн 13 дахь жилдээ охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө тэмцэж байна!

13 жилийн турш бид нийгэмд хүчтэй нөлөөлөл үзүүлж, олон мянган хүнийг нэгтгэн, бодит өөрчлөлт авчрахын төлөө тэмцсээр ирлээ. Эдгээр 13 жилийн хугацаанд бид Монгол орон даяар 1,000,000 гаруй хүнийг нэгтгэн, цахим орчинд 10,000,000 гаруй хүнд хүрч ажиллалаа! Хөөрхөн зүрхний аян ТББ зохион байгуулдаг. 


Эх сурвалж: 

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page