"Grammy awards 2026" ёслолын үеэр оддын шүүмжлэлд өртсөн "ICE"-ийн тухай
- Feb 3
- 2 min read
2026 оны Grammy Awards шагнал гардуулах ёслол нь урлаг соёлын шилдгүүдээ тодруулахаас гадна одууд улс төрийн үзлээ илэрхийлсэн арга хэмжээ боллоо. Энэ жил уран бүтээлчид АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засгийн газар болон "Immigration and Customs Enforcement" буюу Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албыг эсэргүүцсэн байр сууриудаа улаан хивсний ярилцлагын үеэр мөн тайзан дээрээс илэрхийллээ.
🤔 Яагаад алдартнууд ICE‑г эсэргүүцэж байгаа вэ?
Доналд Трамп ерөнхийлөгч болсноор АНУ-ын цагаачдын бодлогод өөрчлөлт орж, цагаачдын аж амьдрал, хүний эрхийн нөхцөл байдал улам дордсоор байгааг хэд хэдэн Олон Улсын Байгууллагууд мэдэгдээд байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн сард Миннеаполис хотод Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах алба өргөн хэмжээний илрүүлэн баривчлах үйл ажиллагаа явуулсан бөгөөд тус үйл ажиллагааны үеэр хоёр хүн амь үрэгджээ. Амь үрэгдсэн хоёр иргэн нь цагаач биш бөгөөд АНУ-ын хууль ёсны иргэншилтэй байсан тухай Guardian сайт дурдсан. Энэ нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлж, Трампын засгийн газрын хатуу бодлогыг шүүмжилж, эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэхэд хүргээд байгаа билээ.
Тус үйл ажиллагаанаас үүдэлтэй иргэд айдаст автаж, мөн эмнэлэг, олон нийтийн газар явахгүй байгаа тухай Guardian сайт мэдээлсэн.
Иймд Grammy Awards-ийн эзэд, урлаг соёлын одод тус үйл явдлыг мөн шүүмжилж буйгаа хүчтэйгээр илэрхийллээ. Ингэхдээ тэд "ICE Out" тэмдэгийг зүүж, мөн тайзан дээрээс өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн юм.
🎤 Grammy award дээр “ICE OUT” тэмдэг зүүсэн алдартнууд:
Justin Bieber — дуучин 🎶
Hailey Bieber — модель 👗
Billie Eilish — дуучин 🎵
Finneas O’Connell — продюсер, Billie‑гийн ах 🎧
Kehlani — дуучин 🎤
Justin Vernon (Bon Iver) — хөгжмийн хамтлаг Bon Iver‑ийн гишүүн 🎸
Amy Allen — дуучин 🎼
Samara Joy — джаз дуучин 🎷
Rhiannon Giddens — дуучин 🎻
Margo Price — кантри/рок дуучин 🎙️
Robert Glasper — хөгжимчин 🎹
Jason Isbell — дуучин 🎸
Kamal Wilson — артист 🎼
Helen J. Shen — хөгжимчин 🎻
Alan Pierson & Paul Melnikow — артист 🎵
Meg Pickarski & Curtis Stewart — хөгжимчид 🎶

















