top of page

"Heartstopper" цуврал 4-р улирлаар эргэн ирэхгүй бөгөөд бүтэн хэмжээний киногоор төгсөнө 🥺

Updated: May 13

ЛГБТИК+ өсвөр насны хайр дурлал, романсыг өгүүлэх Netflix-ийн "Heartstopper" цуврал маань дөрөвдүгээр улирал нь хийгдэхгүй аж. Гэхдээ дөрөвдүгээр цувралын оронд бүтэн хэмжээний кино гарснаар "Heartstopper" цуврал маань дуусах талаар Netflix зарлалаа...


Ник Нелсоны дүрд Кит Коннор, Чарли Спрингийн дүрд Жо Лок нарын гол дүрд тоглосон "Heartstopper" цуврал нь өсвөр насны хайр дурлал, өөрийгөө хүлээн зөвшөөрөх буюу come out, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээ таньж мэдэх, мөн өсвөр насныхан, тэр дундаа күийр өсвөр насныханд тулгамддаг сэтгэлзүйн сорил, найз нөхдийн дэмжлэг, өөрийгөө олох аяллыг дулаан уур амьсгал, уян зөөлөн өгүүлэмжээр харуулж чадсан байдаг.


Өнгөрсөн 10-р сард цацагдсан 3-р улиралд Ник, Чарли хоёрын харилцааг шинэ түвшинд гарч буйг бид харсан бол Netflix-ийн албан ёсны блог Tudum-ийн нийтлэлд цувралын 4 улирлын оронд гарах бүтэн хэмжээний киноны албан ёсны товч танилцуулга нь дараах байдлаар бичигдсэн байна:


"Ник, Чарли хоёр салшгүй нандин холбоотой хэдий ч Ник их сургуульд орохоор бэлдэж, Чарли сургуульдаа өөрийн байр суурийг олж, бие дааж эхэлснээр алсын зайн харилцааны бэрхшээлүүдтэй тулгарч эхэлнэ. Эргэлзээ тээж эхэлсэн тэдний харилцаа хамгийн том сорилттой тулгараад байна. Энэ хооронд тэдний найзууд хайр, нөхөрлөлийн өгсөж уруудах үеийг туулж, өсөж дэвжих, цааш явах зэрэг гашуун сорилтуудыг даван туулах болно.."

Бэлтгэсэн: Ц.Цэвээнравдан


Сэтгэгдэл

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page