top of page

media for everyone

Иргэний нийгмийн 7 хоног: Иргэний нийгэм дэх шинэ гэрэл “Impact LAB”

  • Jan 30
  • 1 min read

Иргэний нийгмийн долоо хоног амжилттай үргэлжилж байна. Монголын Залуучуудын Эвслээс зохион байгуулж буй “Иргэний нийгмийн долоо хоног”-ийн арга хэмжээний дөрөв дэх өдөр иргэний нийгмийн байгууллагууд “Impact LAB” болон “social enterprise” байгууллагуудаас сайн туршлага судаллаа.


Тус өдөр “Impact LAB” төслийг санаачлагч А.Агнууш “Mongolian Social Enterprise Association” буюу “Монголын Сошиал Энтерпрайзүүдийн Холбоо”-г ямар зорилго, хэрэгцээнээс үүдэн хэрхэн үүсгэн байгуулсан талаарх өөрийн түүх, туршлагаа хуваалцав. Уг холбоо нь “changemaker” буюу өөрчлөлтийг бүтээгчдийн экосистемийг Монгол Улсын хэмжээнд хөгжүүлэх зорилготой ажээ. 




Мөн “Positive Dadal”, “Лантуун дохио” ТТБ, “OI Heritage Workshop” гэх байгууллагууд нийгэмдээ хэрхэн эерэг импакт буюу бодит эерэг нөлөөлөл үзүүлж буй туршлагаа танилцууллаа. Тэд санхүүгийн тогтвортой эх үүсвэр, нөөц боломжийн хомсдол зэрэг олон сорилттой тулгардаг ч өөрсдийн итгэл үнэмшил, тууштай байдал, үнэт зүйлдээ тууштай байж өнөөг хүртэл тасралтгүй хөгжиж ирсэн замналаа иргэний нийгмийн хамт олонтой хуваалцсан юм.



Өдрийн хамгийн сонирхолтой хэсэг нь “Нөөцөө хуваалцах тойрог” байв. Энэ үеэр иргэний нийгмийн байгууллагууд бие биедээ хэрхэн тусалж, хамтран ажиллах боломжтой талаарх өөрсдийн нөөц, мэдлэг, холбоо сүлжээгээ хуваалцаж, харилцан дэмжих бодит боломжуудыг хэлэлцлээ.


Энэхүү тойрог ярилцлага нь олон байгууллагын төлөөллүүд хоорондоо танилцаж, цаашдын хамтын ажиллагааны суурийг тавьсан чухал мөч байв. Хүрэлцэн ирсэн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл шинэ хамтын ажиллагааг олж, сошиал энтерпрайзүүдийн сайн туршлагаас судалж бодит хэрэгжилтийг хийх эхний алхамаа тавьсан хэмээн найдаж байна. 


.

Зургийг: Монголын Залуучуудын Эвсэл ТББ-ын цахим хуудсаас

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page