top of page

media for everyone

🎪🏳️‍🌈 Плэйтайм Наадмын ЛГБТИК+ цагалбар

Updated: Jul 3

23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын хамгийн том хөгжмийн наадам Долоодугаар сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд Налайх дүүрэг дэх "Плэйтайм хүрээлэн"-д болох гэж байна.


Энэ жил ч бас ЛГБТИК+ хүний эрхийн активистууд, олон нийтийн байгууллагууд тус наадмын хөтөлбөрийг солонгоруулжээ. Хэрэв та Плэйтайм Наадам руу явж байгаа бол дараах хөтөлбөрүүдээр зочлон күийр артистуудаа дэмжихээ мартуузай!

ree

BIG SISTAS COMEDY @WALDO асар

Хүний эрхийн мэдрэмжтэй, олонлог төлөөллөөс бүрдсэн эмэгтэй комедианууд маань үзүүлбэрээ хамгийн эхний өдрийн оройн 23 цагаас биднийг хөгжөөх нь ээ.


Мөн 5-ны шөнө 01 цагаас байгаа шүү.

ree
ree

ХӨӨРХӨН ЗҮРХ ТББ: СЭТГЭЛЭЭ УУДЛАЦГААЯ @La Vie En Rose асарт

Хөөрхөн зүрх ТББ-аас сэтгэлээ уудлах цагийг долоодугаар сарын 4 буюу наадмын хоёр дахь өдөр 14:30 цагаас зохион байгуулах аж. Мэргэжлийн сэтгэл зүйчтэй байх тул завгүй амьдралдаа цаг гарган сэтгэлээ очиж уудлаарай.


ЛГБТИК+ залуус та бүхэн "Хөөрхөн Зүрх"-тэй хүмүүстэй нэгдээрэй. Тус арга хэмжээ нь GUARANTEED BY US буюу ЛГБТИК+ хүмүүст ээлтэй байна гэдэгт энэ нийтлэлийг бичиж байгаа бид итгэж байна.

ree

DJ IMEGO @Grove тайзнаа

ЛГБТИК+ хүй олондоо жил бүрийн "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ээр догдлол, баяр хөөрийн нулимсыг өөрийн бичлэгээрээ бэлэглэдэг Буржаакын маань авъяас дундаршгүй их билээ. Тэрбээр тэдгээр олон карьераас энэ удаагийн Плэйтаймаар бидэнтэй DJ Imegо-оор уулзах аж. Дижей-ийн "Их Сургууль" (сургалт)-ыг төгссөн жилдээ Плэйтайм Наадмын тайзыг доргиож чадсан тэрбээр дахин нэг удаа Плэйтайм-ын хөтөлбөрийн оргил цаг буюу хоёр дахь өдөр 22 цагаас 00 цаг хүртэл өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө нэгэн "сэт" болгож та бүхэндээ хүргэх нь. Түүний хөгжимд бүжиглэж хаус, трансе урсгалд автан өөрийнхөө биеийг цахилгаанжуулаарай.

ree

DJ EDDIE @Grove тайзнаа

Өмнөх хөтөлбөрөөс залгуулаад "АНУ-ын аялан тоглолт"-оо дуусгаад хүрэлцэн ирж буй ДЖ Eddie байх нь байна шүү. Түүний хөгжим эрх чөлөөг санагдуулам. Тийм ч учраас хүмүүс түүнийг хүмүүс "SLAY Eddie" ч гэх нь ч бий. Тэгэхлээр яах нь байх нь уу? Эрх чөлөөг энэ биеэрээ мэдэрцгээе, Цэнгэн хөгжилдье oo oo oh oh oh oh, oh oh oh oh oh oh , oh oh

ree

АЗИЙН ЗЭРЛЭГ ӨГЗӨГНҮҮД @La Vie En Rose асарт

VOGUE соёлыг түгээгч АЗИЙН ЗЭРЛЭГ ӨГЗӨГНҮҮД маань наадмын хоёр дахь шөнө буюу долоодугаар сарын 4-өөс 5-нд шилжих үдшийн 1 цагаас (1 АМ) болох юм байна шүү. Тус арга хэмжээг бидний хайрт Trans* for Unity буюу Транс* хүмүүс эв нэгдлийн төлөө төвөөс зохион байгуулж байгаа болно. SLAY!

ree

MP3 ХАТАН ДУЛУУНАА @La Vie En Rose асарт

MP3 нэрээр овоглосон Дулуунаа маань хэдхэн сарын өмнө CUM баранд өөрийн "дебют"-ээ хийж мэндэлж байсан бол тэрбээр энэ удаа ПЛЭЙТАЙМ-ын тайзнаа гарах нь ээ. Түүний хөгжим, түүний инээд таныг хөлийн улнаас толгойн орой хүртэл хөлөргөн гэдэг баталгааг өгч байна. Долоодугаар сарын 5-ны үүрээр буюу 3:00-5:00 хүртэл юм байна шүү. "Маргаашийн нар луу хамт аялах уу дууг захиалъя хатантаан!"

ree

ree

ДРАГ & КАНВАС ВОРКШОП WORLD WINE-ТАЙ ХАМТ @La Vie En Rose асарт

Наадмын гурав дахь өдөр та бүхэн 16-17 цагийн хооронд "анхны" бүхний эзэн, ард түмний хайрт, олноо хүндэтгэгдсэн драг күийн VANITY-тай цугтаа дарс шимингээ солио холиотойгоор сонин сайхан, хол ойрын хов живийг базах алтан боломж юм байна шүү. Гэснээс драг күийн Vanity ямар зураг зурах бол? Ойлгомжтой байхаа тээ "🍆"

ree

UB.LIFE: ЯРУУ НАЙРГИЙН ҮДЭШ БА WORLD WINE ДАРС АМТАЛГАА @Waldo асарт

Зиа тэгээд гурав дахь өдрийн орой 23:30-аас миний бүтэн цагийн ажил болох хайрт Ub.life сайтаас маань яруу найргийн үдэш зохион байгуулах гэж байна. Хүрч ирээд күийр шүлгүүдээр булаад өгөхийг хүсэж байна шүү "анги" яруу найрагчид минь ээ.

ree

SINGLES IN UB & CUM: КҮИЙР ТҮРГЭН БОЛЗОО @La Vie En Rose асарт

"Улаанбаатар хотын ганц биечүүдийн холбоо" болон "Тавиас" бар мөн Youth LEAD Mongolia нар хамтраад хорвоод "хосгүй" азгүй ганц бие ЛГБТИК+ хүмүүстээ зориулаад түргэн болзоо зохион байгуулна гэж байгаа. Хосоо олно гэж амлахгүй, хосоо олсонд нь чанарын баталгаа өгөхгүй, гэхдээ үзээд л алдах хэрэгтэй. ГАНЦ Л АМЬДАРНА уриатай хүн бүрийг урьж байна. Би ч очно, чи ч гэсэн очоорой muah!

ree

ДРАГ ҮЗҮҮЛБЭР: МОНГОЛ ХАТАД @La Vie En Rose асарт

Сүйх тэрэг хөлөглөж

Гангараагүй миний Монгол хатад

Сүлд бурхандаа залбираад

Дайтаж явсан юм Монгол хатад

Сүмийн доод хонгилд

Нуугдаж байгаагүй Монгол хатад

Сүрдмээр нумаа агсаад

Нанчилдаж явсан юм Монгол хатад (2017,06,08 Д.Ц)


Миний Монгол хатад, бидний бахархам драг күийнүүд маань La Vie En Rose асарт гурав дахь шөнө буюу 5-аас 6-нд шилжих үдэш 2 цагаас (2AM) гарч ирэх нь ээ. Тэд бол энэ цагийн эгэлгүй Монгол хатад юм. Мэдээж Плэйтайм наадмын хамгийн оргил үе байх нь тодорхой. Өмнөх жилүүдийн хувьд үзэгчид зүү орох зайгүй зогсож байсан тул "хадны завсар хавчуулагдсан халиуний зулзага" болохыг хүсэхгүй л байвал эртхэн ирж суудлаа эзлээрэй.


Плэйтайм наадмын зохион байгуулагчдад хандахад нэг бол La Vie En Rose асрыг бүр томруулах, аль эсвэл төв тайзнаа тэднийг маань гаргаасай кк.


Эл үзүүлбэрийг бэлдэхэд гүнээ туслалцаа үзүүлж буй Black W.60 клубын хамт олон, түүний эзэн хатагтай Света мөн Beauty Japan Cosmetics-д талархснаа илэрхийлье. (Эх сурвалж @MunhuroMaral-ын юутүб хуудас)


ДРАГ ДЖ: ДАВЧУУ ХАЛУУХАН ҮДЭШ VANITY БОЛОН SWETA-ТАЙ ХАМТ @La Vie En Rose асарт

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд Vanity, Sweta нар маань Хатдын үзүүлбэр дуусаад угсруулаад үүрийн 5 цаг хүртэл чихийг тань халууцуулж, хөлсийг тань урсгахаар сет бэлтгэж байгаа сурагтай. Иймд хөлдөө эвтэйхэн гутлаа углаад шөнөжин шаагиасай. Хэрэв "шөнөжин шааг*асай бол бэлгэвч углаарай гэж зөвлөе.


ree

ree

МӨНХМАРАЛТАЙ ЦУГ ФЕСТИВАЛЫН ХОВ БАЗАЛТ @La Vie En Rose асарт

Munhuromaral инстаграм, юутүб хуудсаараа lifestyle влог хуваалцдаг хөөрхөн, жижигхэн Маралаа маань дөрөв дэх өдрийг бидэнтэй цуг нээх гэж байна. Тэрбээр их олон жилийг ЛГБТИК+ бидэнтэй өнгөрүүлж байгаа, бас зоригтойгоор бидний талд зогсдог сүпер дүпэр #ALLY билээ. Эл дөрвөн өдөр халуун чулуу атгаж, хатуу бэрхийг үзсэн бол түүнийгээ хуваалцах нь ээ. Маралаа их гоё ярьдаг, түүний яриаг сонсоод л инээгээд баймаар (чанарын баталгаа өгнө) Заа тэгээд өнгөрсөн өдрүүд фестивал байсан уу, "пиздавал" байсан уу энд очиж л ярилцъя даа кк.

ree

"IVY THE CUM" ДРАГ ҮЗҮҮЛБЭР @La Vie En Rose асарт

Залуу драг күийнүүдийн төлөөлөл, драгнесдэй-ийн гүнж болох Ivy маань Плэйтайм Наадмын тайзнаа анх удаа соло үзүүлбэрээ үзүүлэх нь. Үй олноороо дөрөв дэх өдрийн үдэш 01 цагаас (1AM) хүрэлцэн ирж наадмынхаа хаалтыг хийнэ шүү. Тэрээр хүчирхэг дуу хоолойгоороо биднийг бишрүүлэхээс зайлшгүй.

ree

ПЛЭЙТАЙМ НААДАМ бол залуусын наадам. Энэ бол амьдралын хэв маяг. ЛГБТИК+ хүмүүс, активистууд, хүний эрхийн дэмжигчид бол энэ наадмын шигтгээ билээ. Энэ жил хэдүүлээ сайхан плэйтаймдий! СОЛОНГОН ХӨТӨЛБӨРИЙН ТА БҮХЭНДЭЭ АМЖИЛТ!


Гэснээс CUM бар маань La Vie En Rose асарт бараа ажиллуулах юм билээ шүү!

ree

Мөн бэлгийн эрүүл мэнд, эрхийн манаанд байдаг Залуус эрүүл мэнд төв наадмын эхний гурван өдөр байж хүмүүст бэлгэвч, луб, PrEP үнэгүй тарааж, сурталчилгаа хийх юм байна шүү. Зочлоорой ;)

ree

Энэ бүгдийн эцэст эмэгтэйчүүдийг доош нь чангаадаг, цөөнхөө үзэн яддаг, патриарх, мисожинист, саарал нийгэмд дуу хөгжим, урлагаар дамжуулан өнгө оруулж буй, нэмээд хүний эрх, нэгнээ хайрлах соёлыг түгээдэг Плэйтайм Наадмын бүхий л зохион байгуулагч нартаа талархал илэрхийлж мөн халуун баярыг хүргэе.


Тэр дундаа улаан асар буюу  La Vie En Rose асрын эзэн хатагтай, арт директор, гялалзсан чамин эрдэнэ ЭНЭРЭЛ-дээ энэ наадмыг ЛГБТИК+ бидний хувьд илүү утга учиртай болгодогт баярлалаа!

ree

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page