top of page

 “Rainbow Public Visibility” төсөл үргэлжилж байна 


“Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй “Rainbow Public Visibility” төсөл үргэлжилж байна.


ЛГБТИК+ иргэдийн эрх ч мөн үнэ цэнтэй бөгөөд ЛГБТИК+ гэдгээсээ болж ялгаварлан гадуурхалтад өртсөн, ганцаардсан, сэтгэл зүйн хувьд хүнд хэцүү нөхцөлд орсон бол ганцаараа биш шүү гэдгийг сануулж, итгэл найдвар, сэтгэлийн дэм өгөх нь “Rainbow Public Visibility” төслийн зорилго юм. 

Төслийн хүрээнд ЛГБТИК+ иргэдийн бэлгэдэл тугийн солонгын өнгөрөөр албан байгууллага, олон нийтийн үйлчилгээний газруудын ханыг будаж “солонгоруулдаг” билээ. Одоогоор “Green zone”-н гадаах ханыг солонгоруулаад байна. Та бахархлын өдрүүдээр солонгын долоон өнгөөр будсан ханатай газартай таарвал зургаа татуулан, The LGBT Centre (Mongolia) болон Youth LEAD MNG байгууллагуудыг таглаж, бидэнд урам хайрлаарай. 


Сайн дурын 4-6 гишүүний дэмжлэгээр уг ажлыг хэрэгжүүлдэг бөгөөд та манай төслийг дэмжин дараах дансаар хандив өгөх боломжтой. ХХБ - 470078408 - Залуу эрсдэлт бүлгийн манлайлал ТББ

Мөн бид ханаа будуулж, “Rainbow Public Visibility” төслийг дэмжих хүний эрхийг дэмжигч байгууллагуудыг хайж байгаа шүү.





 
 
Сэтгэгдэл

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page