Тэгш эрх, бахархалын өдрүүд 14 дэх жилдээ

Монгол Улсад 2000-аад оноос иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа хөгжиж, идэвхжихийн хэрээр ЛГБТИК+ хүмүүсийн эрхийн асуудалд анхаарал хандуулах болсон. Энэ хүрээнд ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцэх, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой ЛГБТ Төв 2007 онд байгуулагдсан. Тус төв нь байгуулагдсан цагаасаа хүний эрхийг хамгаалах, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаатай холбоотой ялгаварлан гадуурхалтыг бууруулах чиглэлээр ажиллаж, олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.
Үүний хамгийн том жишээ нь 2011 онд эхэлсэн “Тэгш эрх, бахархлын өдрүүд” юм. Бидний хэлж заншсанаар “Pride Week” юм. Тус арга хэмжээ нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдах болж хүний эрх, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа болон ЛГБТИК+ хүмүүсийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний эрхийг хамгаалах чиглэлд олон нийтэд дуу хоолойгоо хүргэх томоохон үйл ажиллагаа болжээ. Ийнхүү “Тэгш эрх, бахархлын өдрүүд” энэ жил 14 дэх жилдээ эхэллээ.
Тэгш эрх бахархлын өдрүүд наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өдөр бүр онцлох үйл ажиллагаатай. Урлагаар дамжуулан, тайван замаар өөрсдийн дуу хоолойг илэрхийлэх бахархлын өдрүүд. Тийм ч учраас энэ жилийн хөтөлбөрт олон олон урлаг соёлын үйл ажиллагаанууд багтсан байна. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах постоос авна уу.
Олон нийтийн тэгш эрхийг хамгаалах, хүндэтгэхэд хүн бүрийн оролцоо чухал. Бидний нэгдсэн дуу хоолой, үзүүлсэн дэмжлэг хэн нэгэнд итгэл, урам зориг өгөхөөс гадна илүү тэгш, хүртээмжтэй нийгмийг бий болгоход хувь нэмэр оруулна.
Тиймээс хүн бүрийг “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-д идэвхтэй оролцож, дуу хоолойгоо нэгтгэн, хамтдаа тэгш эрхийг дэмжихийг уриалж байна.Олон нийтийн тэгш эрхийг хамгаалах бахархалын өдөрт хүн нэг бүрийн оролцоо чухал. Бид бүгдийн нэгдсэн дуу хоолой хэн нэгэнд тус болох нь гарцаагүй. Тиймээс та бүхэн тэгш эрх, бахархалын өдрүүдэд идэвхтэй оролцохыг уриалж байна.


