top of page

media for everyone

Тэгш эрхийн төлөөх алхалтыг зорин очих 5 шалтгаан

Aug 26
2 min read

Тэгш эрх, ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой “Тэгш эрх, бахархалын өдрүүд” 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Тус өдрүүдийн хүрээнд зохион байгуулагддаг хамгийн гол үйл ажиллагааны нэг болох “Тэгш эрхийн төлөөх алхалт” наймдугаар сарын 29-нд болно.


Тэгвэл яагаад хүн бүр энэхүү алхалтад нэгдэх хэрэгтэй вэ? “Тэгш эрхийн төлөөх алхалт”-д оролцох 5 шалтгааныг хүргэж байна.



1. Тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх нь хүн бүрд хамаатай асуудал



Тэгш эрхийн тухай яриа зөвхөн тодорхой бүлгийн асуудлаар хязгаарлагддаггүй. Өдөр тутмын амьдралд хүн бүрийн эрх, ялгаатай байдлыг хүндэтгэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс тэгш эрхийн алхалтад оролцож өөрийн дуу хойлойг нийгэмд нь хүргэх нь өөрийн болоод бусдын эрхийн төлөө хийж байгаа хамгийн күүл үйлдлүүдийн нэг юм шүү.



2. Хэн нэгнийг дэмжиж, хүндэлж, ойлгож байгаагаа илэрхийлэх боломж


Таны ойр дотнын хүн тань “Тэгш эрхийн төлөөх алхалтад” төлөвлөж байгаа бол та ч бас хамт яваарай. Түүнийг ойлгож, дэмжиж, хүндэлж байгаагаа илэрхийлэх боломж. Үгнээс илүү үйлдлээрээ дэмжээрэй. Заримдаа хэн нэгний хажууд нь байх түүнийг дэмжих хамгийн том алхам юм шүү.



3. Ижил үнэт зүйлтэй хүмүүстэй уулзах


Нэг зорилгын төлөө цугласан олон хүнтэй уулзаж, шинэ хүмүүстэй танилцахын зэрэгцээ тэдний түүх, үзэл бодлыг сонсох боломж энэ өдөр бий болно.“Тэгш эрхийн төлөөх алхалт” нь зөвхөн жагсаал төдий бус, хүмүүс хоорондоо танилцаж, туршлагаа хуваалцан, өөрсдийн дуу хоолойг нэгтгэдэг нээлттэй орон зай юм.


4. Өөрийн үзэл бодлыг чөлөөтэйгөөр илэрхийлэх тайван орон зай



“Тэгш эрхийн төлөөх алхалт” бол хүн бүр өөрийнхөөрөө оролцож, үзэл бодол, дэмжлэгээ илэрхийлэх боломжтой орон зай юм. Заавал тайзан дээр гарч үг хэлэх шаардлагагүйгээр алхаж буй өөрийн нэг алхмаараа ч та байр сууриа илэрхийлж чадна.


5. Шинэ дурсамж бүтээх


“Тэгш эрхийн төлөөх алхалт” нь зөвхөн эрх, ялгаварлан гадуурхалтын асуудлыг хөнддөг арга хэмжээ биш юм. Олон хүн нэг дор цуглаж, хөгжим, урлаг, уриа, өнгө, баяр хөөрөөр дамжуулан өөрсдийн байр сууриа илэрхийлэх орон зай. Тиймээс наймдугаар сарын 29-нд найз нөхөдтэйгөө хамт алхаж, шинэ хүмүүстэй танилцан, өөрийнхөөрөө оролцож, тэгш эрхийн төлөөх хөдөлгөөний нэг хэсэг болох боломжтой.


Учир нь тэгш эрх гэдэг зөвхөн цөөнхийн асуудал биш. Хэн ч ялгаатай байдлаасаа болж гадуурхагдахгүй, өөрийнхөөрөө амьдарч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх тайван нийгмийн бүтээх зорилготой тайван алхалт юм.


Тиймээс наймдугаар сарын 29-нд хамтдаа алхаж, тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэе.



 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.

Санал асуулга

Ижил хүйсийн хосууд гэрлэх эрхтэй байх ёстой гэж Та үздэг үү?
* Тийм, бүрэн дэмжиж байна
* Дэмжиж байна
* Эргэлзэж байна / сайн мэдэхгүй
* Эсэргүүцэж байна
* Бүрэн эсэргүүцэж байна
Таны бодлоор ижил хүйстэй хосууд дараах эрхүүдээс аль эрхийг авах ёстой вэ? (Олон хариулт сонгож болно.)
Танай гэр бүлийн гишүүн, эсхүл найз, хамтран ажиллагч эсвэл танилууд дунд ЛГБТИК+ хүн бий юу?
bottom of page