top of page

media for everyone

“Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК+ олон улсын кино наадмын шилдэг бүтээлүүд шалгарлаа

Aug 28
1 min read

13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК+ олон улсын кино наадмын шилдэг бүтээлүүд шалгарлаа. Энэ жилийн наадамд дэлхийн 36 орноос нийт 78 уран бүтээл ирсэн бөгөөд Монгол болон гадаадын бүтээлүүдийг тус тусад нь шалгаруулсан байна.


Монгол уралдаант хэсгийн шилдэг бүтээлүүд


Монгол уралдаант хэсгээс “Blue Parachute” буюу “Цэнхэр шүхэр”, “Violet”, “Countryside Boy”, “Цагаан өрөө” зэрэг дөрвөн бүтээл шалгарчээ.




Гадаад уралдаант хэсгийн шилдэг бүтээлүүд


Гадаад уралдаант хэсгээс дараах найман бүтээл шалгарсан байна.


  • “Italiano” — Иран

  • “Two Boys & Giraffe” — Польш

  • “Showtime” — Хятад, Малайз, Швейцар

  • “Endless January Sky” — Аргентин

  • “Galatea” — Канад

  • “Greenhorn” — Канад

  • “Our Bodies Ours” — АНУ

  • “Narmook” — Иран



Энэ жилийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд кино найруулагч П.Золжаргал, ЛГБТИК+ төвийн захирал Э.Энхмаа, БНХАУ-ын кино найруулагч Сяогон Вэй, медиа судлаач Д.Эрдэнэбүрэн, Филиппиний кино уран бүтээлч Родина Син нар ажиллажээ.



Шалгарсан бүтээлүүд нь ЛГБТИК+ хүмүүсийн амьдрал, өөрийнхөөрөө орших эрх, хүний харилцаа зэрэг олон талт сэдвийг кино урлагаар дамжуулан өгүүлэхээрээ онцлог юм.


Монголын шилдэг бүтээлүүдийг өргөн дэлгэцээр үзэх боломжтой


13 дахь удаагийн “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадмын Монгол уралдаант хэсгээс шалгарсан дөрвөн бүтээлийг өргөн дэлгэцээр толилуулах гэж байна. Кино урлагаар дамжуулан Монголын ЛГБТИК+ хүмүүсийн түүх, дуу хоолойг өгүүлсэн эдгээр бүтээлийг үзэхийг хүсвэл наймдугаар сарын 30-нд 16:00 цагт ENCANTO PRIME CINEPLEX-д хүрэлцэн ирээрэй.


Өөр өөр түүх, үзэл бодлыг кино урлагаар дамжуулан хүлээн авч, Монгол уран бүтээлчдийн бүтээлийг дэмжих боломжийг бүү алдаарай.


 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.

Санал асуулга

Ижил хүйсийн хосууд гэрлэх эрхтэй байх ёстой гэж Та үздэг үү?
* Тийм, бүрэн дэмжиж байна
* Дэмжиж байна
* Эргэлзэж байна / сайн мэдэхгүй
* Эсэргүүцэж байна
* Бүрэн эсэргүүцэж байна
Таны бодлоор ижил хүйстэй хосууд дараах эрхүүдээс аль эрхийг авах ёстой вэ? (Олон хариулт сонгож болно.)
Танай гэр бүлийн гишүүн, эсхүл найз, хамтран ажиллагч эсвэл танилууд дунд ЛГБТИК+ хүн бий юу?
bottom of page