Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани: Прайд бол хайр, олон янзын байдлыг хүлээн зөвшөөрдөг тэмдэглэлт өдөр
- Tseveenravdan Tsogbat
- Aug 23, 2024
- 1 min read

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани "Тэгш эрх, Бахархлын өдрүүд"-ийн мэндчилгээ дэвшүүллээ.
Та бүхэнд Бахархлын өдрийн мэнд хүргэе!
Өнөөдөр бол хайр, олон янзын байдлыг хүлээн зөвшөөрдөг тэмдэглэлт өдөр юм. Таны хэн байх, хэнийг хайрладаг гэдгээс үл хамааран, энэ өдөр бол бахархалтайгаар хүн бүр өөрийн онцлогоо тэмдэглэж, бие биенээ дэмжих өдөр юм.
Канад Улс 2СЛГБТКИ+ хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилгоор олон талын болон хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирлээ. Канад Улс 2СЛГБТКИ+ -тэй холбоотой хөгжлийн хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох замаар дэлхий даяар нөлөөллийн ажлуудыг хийж байна.
Канадын ЭСЯ Монголын “ЛГБТ Төв”-ийг анх нээгдсэн цагаас хойш тэдний үйл ажиллагааг тууштай дэмжсээр ирлээ. Бидний дэмжлэгээр ЛГБТКИ+ залуусыг чадавхжуулсан билээ. Бид сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, транс болон нон байнери өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх удирдамжийг мөн гаргасан. Канадад бэлгийн чиг баримжаа, жендэрээсээ болж хэн ч ялгаварлан гадуурхагдаж, хүчирхийлэлд өртөх ёсгүй гэж үздэг.
Энэ жил та бүхний төлөвлөсөн ажлуудад амжилт хүсье.
Зөвхөн өнөөдөр биш, өдөр бүр хайр, эерэг байдал, бүхнийг хамруулсан байдлыг үргэлжлүүлэн түгээцгээе. Бахархлын өдрийн мэнд хүргэе!
Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь дараах холбоосоор үзнэ үү.


