Леди Гага: Транс хүмүүс хайрыг хүртэх ёстой
- Tseveenravdan Tsogbat
- Feb 4
- 1 min read
Updated: May 13

Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг Грэмми шагнал гардуулах ёслолын 67 дахь удаагийн арга хэмжээ Лос-Анжелес хотын "Crypto.com" арена дээр эхэллээ. Уг ёслол нь дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулах томоохон арга хэмжээ бөгөөд хөгжмийн салбарын нэр хүндтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж, энэ жилийн ялагчдын нэрс аль хэдийн тодорч эхлээд байна.
Тэгвэл энэ жилийн хувьд "шилдэг хамтарсан поп дуу" төрөлд дуучин Леди Гага болон Бруно Марсийн "Die with a Smile" дуу хүртлээ. Шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Леди Гага үг хэлэхдээ транс олон нийтийн төлөө хүчтэйгээр, зоригтойгоор өөрийн үзэл бодлыг илэрхийлэв. Тэрбээр өөрийн илтгэлдээ дараах санааг илэрхийлэв.
"Транс хүмүүс байдаг, тэд хайрыг хүртэх ёстой. Күийр олон нийтийг дэмжих хэрэгтэй, Хөгжим бол хайр"
"Транс, трансжендэр" гэдэг нь өөрийн хүйсийг төрөхөд тэмдэглэгдсэн буюу иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ дээрх хүйсээсээ өөрөөр эсвэл эсрэгээр мэдэрч, мэдэрч буйгаараа хүйсээ илэрхийлж амьдардаг хүмүүсийг хэлдэг. Тус үг нь тэмдэг нэр бөгөөд араасаа заавал нэр үгийг дагуулж хэрэглэнэ. Жишээлбэл: Транс хүн, Транс хүмүүс, Транс эрэгтэй, Транс эмэгтэй, Транс хүүхэд гэх мэтчилэн.
Love is love. Trans love forever 🥰