top of page

media for everyone

О.Осоржамаагийн дурсгалыг хүндэтгэж 18.00 цагаас төв талбайд зул өргөх ёслол болно

ree

Цахим орчинд өөрийн гэсэн орон зайтай, олны танил, иргэн О.Осоржамаа энэ сарын 13-нд нас барсан тухай хэвлэл мэдээллүүд мэдэгдсэн билээ.


Тэгвэл О.Осоржамаа агсныг нөгөөдөр буюу энэ сарын 17-ны лхагва гарагт сүүлчийн замд нь үдэх талаар түүний найз Б.Баттогтох "C1" телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн өнөөдөр 18.00 цагаас төв талбайд зул өргөх ёслол зохион байгуулагдах тул өргөнөөр оролцохыг уриалсан байна.


Бусдаас ялгаатай төрснөөрөө нийгэмд адлагдаж, танхай этгээдүүдийн халдлагад хэд хэдэн удаа өртсөн Осоржамаагаас сэтгүүлч Г.Алтантүрүү, Чи юунд гомдож байна? гэж асуухад "Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөггүй нийгэмд гомдож байна. Би хэнд ч буруу зүйл хийгээгүй" хэмээн ярьж байжээ.


Ум сайн амгалан болтугай! 🕊️

 
 
Сэтгэгдэл
Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page