top of page

Секунд бүр нь ЛГБТИК+ хүмүүсийн эрхийн төлөө бичигдсэн “Прайд” киног шимтэн үзлээ 

“Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн нэг болох кино үзвэр болж өнгөрлөө. Уг арга хэмжээг “Youth LEAD Mongolia” ТББ-аас зохион байгуулсан бөгөөд 100 орчим хүн оролцлоо. Энэ хүрээнд Улаанбаатар паркд 2014 онд олны хүртээл болсон “Прайд” киног толилуулж, найз нөхөд, хайртай дотнын хүнтэйгээ амралтын өдрийг секунд бүр нь хүний эрхийн төлөө бичигдсэн шилдэг бүтээлийг шимтэн үзэж өнгөрүүллээ.

Уг бүтээл нь ЛГБТИК+ хүмүүс эрх нь зөрчигдөж, санхүүгийн хүнд байдалд орсон уурхайчдын эрх ашгийг хамгаалах замаар буюу ЛГБТИК+ хүмүүс уурхайчдын төлөө хэмээн гудамжинд жагсан, усны хувинд цуглуулсан мөнгөө уурхайчдад хандивлаж буй талаар гардаг байна. Нас, хүйс, царай зүс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанаас үл хамаарч хүнд хэцүү цагт бид бүгд хүн бөгөөд хүн хүндээ туслах, дэмжихийг сайхныг уг кинонд нэмэлт хачиргүйгээр үзүүлсэн нь хайрламаар.


“Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар мэдээллийг www.movement.mn сайтын хуанли хэсгээс уншина уу. 


 
 
Сэтгэгдэл

แชร์ความคิดเห็นของคุณเชิญแสดงความคิดเห็น คุณคือคนแรกที่แสดงความคิดเห็นที่นี่
bottom of page