top of page

ТЭГШ ЭРХИЙН ТӨЛӨӨ АЛХАЛТАД ОРОЛЦОХДОО ЗААВАЛ МӨРДӨХ ТАВАН ЗҮЙЛ 



8-р сарын 24-ний өдөр “Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ийн хамгийн гол арга хэмжээ болох Тэгш эрхийн төлөө тайван жагсаал буюу алхалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Алхалтад ЛГБТИК+ хүмүүсээс гадна тэдний гэр бүл, найд нөхөд, иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн активистууд тэдний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн хамт алхдаг билээ.


Ороцлохоор төлөвлөж байгаа хүмүүст зориулан ЛГБТ Төвийн Эрх зүйн хөтөлбөрийн зохицуулагч Д.Чингүнжаваас алхалтын үеэр анхаарах зүйлсийг тодрууллаа.  


  1. 18 насанд хүрээгүй бол заавал асран хамгаалагчийнхаа хэн нэгэнтэй нь хамт ирэх шаардлагатай. 

  2. Согтууруулах ундааны зүйл, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис хэрэглэсэн бол оролцохыг хориглоно. 

  3. Жагсаалын үеэр тэсэрч дэлбэрэх бодис, утаа, хурц үзүүртэй эд зүйлс авчрахыг хатуу хориглоно. 

  4. Алхалтын үеэр гудамж талбай, зүлэг, ногоон байгууламж сүйтгэж, хог хаяхыг хориглоно. 

  5. Алхалтаар ашиглах уриа, лоозондоо хүчирхийлэлд, эмх замбараагүй байдалд уриалсан үг хэллэг ашиглахгүй байх, хувь хүн, албан байгууллагын нэр хүндэд халдахгүй байхыг сануулж байна.  



 
 
Сэтгэгдэл

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page