Хэрхэн ЛГБТИК+ хүний эрхийн дэмжигч байх тухай 6 зөвлөгөө
- YouthLEAD Mongolia
- Aug 18, 2024
- 2 min read

Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд амьдарч буй залуус бүгд ижил тэгш эрхтэй, адил тэнцүү боломжтой, ялгавралан гадуурхалтгүй нийгэмд амьдрахыг хүсдэг. Тэгвэл энэхүү нийгмийг бүтээхэд залуу хүн та дараах зөвлөгөөг уншиж, бусдын ялгаатай байдлыг буюу бэлгийн чиг баримжаа, хүйсийн чиг баримжааг хүндэтгээсэй, ЛГБТИК+ хүний эрхийн дэмжигч байгаасай гэсэн үүднээс дараах 6 зөвлөгөөг хүргэж байна.
ЛГБТИК+ хүний эрхийн талаар хайлт хийх
ЛГБТИК+ хүний эрхийн талаарх мэдээ мэдээллүүдийг баталгаатай эх сурвалжаас хайлт хийж үзээрэй. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг олон улсын байгууллагууд ЛГБТИК+ хүмүүсийн талаарх судалгаа, түүхүүдийг олж уншихыг зөвлөж байна.
Монгол хэл дээр баталгаатай эх сурвалжыг ЛГБТ Төвийн хуудсаас ЭНД дарж аваарай.
2. Нэр томьёоны талаарх мэдлэгтэй байх
Хүний эрхийг дээдэлдэг залуучууд, тэр дундаа ЛГБТ эрхийн дэмжигч байхыг хүсвэл та зөв нэр томьёог ашигладаг байх хэрэгтэй. Жишээлбэл “Лесби, Гомо” хэмээх доромж хэллэгээс татгалзаарай.
“ЛГБТИ+” эдгээр үсэгнүүд юуг илэрхийлж байгаа талаар та бүхэнд товчхон танилцуулья.
“Л” = Лесбиан (Lesbian)
“Г” = Гей (Gay)
“Б” = Бисексуал (Bisexual)
“Т” = Транс* хүй олон (Тransgender)
“И” = Интерсекс (Intersex)
“+” = Бусад бэлгийн цөөнх хүмүүсийг тодорхойлдог нэр томьёо (Pansexual, Asexual, гэх мэт)
3.Хэн нэгэн танд өөрийнхөө дотоод мөн чанарыг илэрхийлбэл…
Танай гэр бүлийн гишүүн эсвэл дотны найз чинь танд итгэж өөрийн бэлгийн чиг баримжаа болон хүйсийн чиг баримжаагаа илэрхийлбэл та маш сайн сонсоорой. Учир нь нийгмээс тэдгээр хүмүүсийн эрхийг боомилж байдаг шүү дээ. Хүний бэлгийн чиг баримжааг бусдад тараах, өөрөөс нь түрүүлж хүмүүст зарлах нь маш бүдүүлэг үйлдэл учир ингэж болохгүй шүү.
4. Жижиг үйлдэл хийгээрэй
Хэрэв дотны хэн нэгэн тань ЛГБТИК+ хүн бол тэдэнд зориулсан жижигхэн ч гэсэн үйлдэл хийгээрэй. Жишээлбэл өрөөндөө бахархлын туг өлгөх, жижиг энгэрийн тэмдэг зүүх гэх мэт. Энэ нь тэдэнд аюулгүй мэдрэмж өгч байгаа гэсэн үг юм. ЛГБТ Төвөөс хөрөнгө босгох зорилготойгоор онлайн дэлгүүр ажиллуулдаг.
5. Үзэл бодлоо илэрхийлж, хүрээлэлдээ нөлөөлөх
Эргэн тойронд чинь хэн нэгэн хүн ЛГБТИ+ хүмүүсийн талаар “Тэд олширч байна, хүүхдүүд уруу татагддаг буюу олдмол гэж байдаг, буруу, гаж зүйл” хэмээн ташаа ойлголттой байвал тэднийг залруулж зөв мэдээллээр хангаарай. Сошиал орчинд ч мөн ижил зүйлийг хийгээрэй.
6. “Тэгш эрх бахархлын өдрүүд”-д оролцох
ЛГБТИК+ хүний эрхийг дэмжих өдрүүд жил бүр Монголын ЛГБТ Төв төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг. 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үйл ажиллагаанд та оролцож ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг хүндэтгэдэг гэдгээ бусдад мэдэгдээрэй.